TOYOTA CROWN MAJESTA

1989 оны 8 сард Crown загвар хэсэгчилсэн шинэчлэлтээрээ шинээр бүтээгдсэн 4.0 литрийн V8 DOHC 1UZ-FE  хөдөлгүүрийг тавьсан “Crown 4000 Royal Saloon G” гэсэн хувилбар нэмэгдэн гарчээ. Удалгүй тухайн жилийн 10 сард анхны Lexus LS400-д энэ хөдөлгүүр тавигдсан байна.

Бас нэг түүх сөхөн үзвэл 1964 онд Crown 8 (VG10 загвар) гэх тухайн үеийн MS41 Crown-ийн загвараас тусдаа хамгийн дээд зэрэглэлийн хувилбар гарч байжээ. Энэ нь хэмжээ болон хөдөлгүүрийн багтаамжаараа том байсан ба V8 2.6 литрийн хөнгөн цагаанаар хийсэн хөдөлгүүртэй байсан юм.

Дээрх бүхнээс улбаан Crown-ын дээд хувилбар хэмээн Majesta нэр нэмснээр Crown Majesta төрсөн. Эхнээсээ урд салхины шилэн дээр мэдээлэл гаргадаг функцтэй байсан ба үүгээрээ онцлог байсан. 5-р үе хүртэл зөвхөн дотоодын зах зээлд үйлдвэрлэгдэж байснаа 5 дахь үеэсээ хятад дахь Crown-ын 2-р үе S200 гэгдэн Хятадад үйлдвэрлэх болжээ. Үүний дараа хятад нэртэй хувилбар Hongqi гарсан.

1-р үе S140 (1991он-1995он)

1991 оны 10 сард гарсан бөгөөд үүнтэй хамт 9-р үеийн Crown зэрэг гарсан. Зэрэглэлийн хувьд Toyota Celsior ба Toyota Crown-ын хооронд орох ба Crown- ын 3.0, Celsior-ын 4.0 V8 гэсэн 2 төрлийн хөдөлгүүрийн сонголттой.

Доод явах анги суурийн хийцийн хувьд Toyota Aristo JZS147-той адил бөгөөд Crown-ын 36 жилийн түүхэнд анхны монокок бүхээгтэй загвар болсон. А Type, B Type, C Type гэсэн хувилбартай ба A,B нь 3.0, C нь 4.0 хөдөлгүүртэй. 1992 онд 4WD хөтлөгчтэй Crown Majesta i-four хувилбар гарсан.

1993 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж урд нүүр, хойд гэрлийн дизайн өөрчлөгдөн, хаалганы никель бариул нэмэгдэж, хажуугийн суудалд аюулгүйн дэр нэмэлтээр хийлгэх боломжтой болжээ.

Toyota Crown Majesta S140

2 –р үе  S150 (1995он-1999он)

1995 оны 9 сард загварын шинэчлэлт хийгдэн хойд талын гэрэл Crown Majesta гэж хэлэхээргүй уламжлалт хэвтээ байрлалтай биш 70- аад оны автомашиныг санагдуулам босоо нарийн загвартай болжээ. V8 хөдөлгүүрийн чадал 265 морины хүчтэй болж дээшилсэн. Өмнөх бөмбөгөрдүү загварыг бодвол шулуун хийцтэй дөрвөлжин хэлбэртэй болжээ.

1997 оны 8 сард хэсэгчилсэн шинэчлэлтээр урд нүүр өөрчлөгдөн HID гэрэл, навигацийн дэлгэц томорч 7 инч болсон. V8 хөдөлгүүрт  VVT-i системтэй болгосноор  чадал 280 морины хүчтэй болж нэмэгдэв. Мөн 4 литрийн хөдөлгүүрт 5 шатлалтай автомат хурдны хайрцаг тавигджээ.

Toyota Crown Majesta S150

3-р үе S170 (1999он-2004он)

1999 онд загварын шинэчлэлтээр Crown-тай адил нэг суурьтай болжээ. Хаалга нь рамтай хийцтэй болсны дээр хөдөлгүүр нь өмнөх загвартай адил хэвээрээ. 4.0 ба 3.0 гэсэн 2 төрлийн хөдөлгүүр, стандарт A Type, дээд зэрэглэлийн C Type гэсэн хоёр хувилбартай. С Type нь бүгд хийн өргөгч тэнхлэгтэй бөгөөд 4.0 литрийн хөдөлгүүртэй 4WD хувилбар нь 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай юм.

Тусгай захиалгаар суудалд хөл амраагч тавиур хийх боломжтой  ба нийт овор хэмжээ том болсон учир зарим хэрэглэгчдэд жолоодоход жаахан хэцүү болсон байж магад.

Аудио тоноглолд DVD навигацийн систем шинээр орж ирсэн бөгөөд хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах нь жолоочийн суудлаас илүүтэй хойд болон зорчигчдын суудлын ая тух илүү нэмэгдсэн юм.

Toyota Crown Majesta S170

4-р үе  S180 (2004-2009)

2004 оны 7 сарын 6. Шинэ платформ дээр бүтээгдэж Crown-аас арай өргөн хэмжээтэйгээр эргээд бөмбөгөрдүү дизайнтайгаар гарчээ. Өмнөх загваруудад урд нүүрэндээ тусгай эмблемтэй гардаг байсан бол энэ удаад Toyota эмблемтэй гарах болжээ. Сард дунджаар 1000 ширхэг борлуулагдсан.

3.0-той цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрийг халж Lexus LS 430, Soarer-ийн 3UZ-FE хөдөлгүүрийг тавих болжээ. Хурдны хайрцаг нь автомат 6 шатлалтай Super ECT. 4WD i-Four, А Type, C Type гэсэн 3 хувилбартай. Majesta-г сонирхон авагчдын хүрээг тэлэхийн тулд хос өнгөнөөс татгалзаж илүү спорт аястай өнгийг санал болгох болсон.

Бүх хувилбарт навигацийн систем, ухрах камер, хурдны замын электрон төлбөрийн систем стандартаар хийгдэх болж тухайн үед гарсан шөнийн харааны дэлгэц, AFS, эгнээ барих автомат жолоодлого, ослын тоормосны систем зэрэг бүхий л дэвшилтэт тоноглолыг тавих боломжтой болгосон. Салоны дотор дубэн оруулга тусгай дуу чимээ багасгах материал хэрэглэн улам тохь тухтай болгожээ.

2006 оны 3 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж урд нүүр өөрчлөгдөн HDD навигацийн систем тавигдах болсон.

2006 оны 6 сараас Celsior загвар гарахаа больж Lexus LS нэрээр гарах болсноор Crown Majesta нь Toyota Century-г эс тооцвол нийтийн худалдаанд байгаа хамгийн тансаг дээд зэрэглэлийн загвар нь болсон юм.

Toyota Crown Majesta S180

5-р үе S200 (2009он- )

2009 оны 3 сарын 26. Загварын шинэчлэл явагдаж үндсэндээ өмнөх загварын дизайныг ерөнхийд нь хадгалсан боловч даруухан өнгө аястай болжээ. Урт нь 4995мм, өргөн нь 1810мм  болсон нь Lexus LS-ээс ялимгүй бага боловч Toyota дотроо хангалттай том.

Хөдөлгүүр нь Lexus LS, GS-д тавьсан 1UR-FSE хөдөлгүүрийг тавьсан ба 4WD хувилбар нь өмнөх үеийн 4.3 литрийн 3UZ-FE хөдөлгүүр 6 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьжээ.

Явах ангийн хувьд өмнөх загвараас уламжлан авсан боловч шинэ хөдөлгүүр тавьсантай уялдуулан зарим хэсэгт бөх бат болгож өгсөн. Хийн өргөгчтэй электрон удирдлагатай тэнхлэг энэ удаад бүх хувилбарт хийгдэж байнгаа зэрэгцээ навигацийн замын мэдээллийн дагуу автоматаар амортизаторын тохиргоог хийдэг юм байна.

Урд тоормосны аппарат шинэчлэгдэж диск нь том болсноор 17 инчийн ободтой болж өргөн нь 235 мм өргөн дугуйтай болсон.

Toyota Crown Majesta S200

Хувилбарууд нь суурь хувилбар A Type, Active steering бүхий А Type L package, дундаж C Type, хамгийн дээд G Type юм.

  • G Type дотроо хойд суудал нь дундаа бүрэн тусгаарлагдсан хайрцаг тохоовч бүхий зөвхөн 4 хүн суух зориулалттай F Package гэсэн хувилбар байдаг.
  • Мөн дэлхийд анхных болох урд суудлын зорчигч суудлаасаа бага зэрэг хөндийрөхөд ар тийш татах аюулгүйн бүс, хойд суудлын голын зорчигчийн аюулгүйн дэр зэрэг систем G Type-д байдаг. Мөн яндан нь бампертай нэгдсэн дизайнтай

2009 оны 4 сард Шанхайн үзэсгэлэнд Majesta-д суурилсан Хятадын Crown-ын 2-р үе гарсан байна. Өмнөх загварын Crown хятад нэртэйгээр үйлдвэрлэгддэг.

2010 оны 12 сар. Сайжруулалт. HDD навигацийн системд гаднаас USB оролтоор төхөөрөмж залгах боломжтой болов. Замын нөхцөл байдлыг дэлгэц ба хоолойгоор нэгэн зэрэг мэдээлэх ITS DSRC (ETC бүхий) төхөөрөмж захиалгаар тавиулах боломжтой болсон юм.