TOYOTA ORIGIN
Энэ загварын код нь JCG17 бөгөөд CG10 Progres-ийн суурин дээр хийгдсэн юм.
2000 оны 11 сард. Toyota корпорац 100 сая дахь машинаа үйлдвэрлэх болсон учраас энэ тэмдэглэлт ойд зориулан 1000 ширхэг дурсгалын автомашин үйлдвэрлэхээр шийдсэн нь Origin загвар бөгөөд бодит байдал дээр 1027 ширхэг эсвэл 1071 ширхэг үйлдвэрлэсэн гэсэн 2 тоо байдаг бөгөөд аль нь үнэн болох нь тодорхойгүй үлджээ.
Toyota Progres-ийн суурин дээр Crown Royal Saloon-ын хамгийн анхны загварын дизайныг ахин боловсруулж гаргасан. Хаалга нь 2 тийш дэлгэгдэж онгойдгоор хийжээ. Altezza, Brevis-тэй суурь нэгтэй гэж явдаг.
Toyota Century загварын үйлдвэрийн шугам дээр угсрагддаг ба хөх саарал, хар, хар хөх гэсэн 3 өнгөний сонголттой.
- Хөдөлгүүр нь цуваа 6 цилиндртэй 3.0 литрийн 2JZ-GE бөгөөд хурдны хайрцаг нь 4 шатлалтай автомат. Кузовын хэмжээ нь Progres-оос 60мм, өргөнөөрөө 45мм, өндрөөрөө 20мм-ээр илүү бөгөөд хуучны Crown-ын ерөнхий дизайныг авсан.
- Гэсэн ч локатрийн жолоодлого, VSC гээд сүүлийн үеийн системүүд олноор хийгдсэн юм.
- Үндсэндээ классик стильтэй учир гадна талын эд ангиуд голдуу гар хийцийн бөгөөд салоны хувьд тэр чигтээ Progres учир шинээр нэмсэн зүйл бараг байхгүй. Харин материалын хувьд илүү чанартай арьс, дуб хэрэглэжээ.
1955 онд гарсан Toyota Crown РС3 загвар
Борлуулалт
Токио дахь үнэ 7 сая иен байсан ба тухайн үеийн UCF20 загварын Celsior (Lexus LS400)-ын хамгийн үнэтэй хувилбар болох “C” F Package-ийн үнэ болох 6.7 сая иенээс илүү үнэтэй нь харагдаж байна.
Харин тэр үед Progres NC300iR Version нь 3.75 сая иен байжээ. Хязгаарлагдмал тоотой учраас үнийн хямдрал байхгүй байсан.
Эх сурвалж: www.cardoctor.mn