AUDI-ИЙН ЦОО ШИНЭ БҮТЭЭЛ Q8

BMW компани купе-SUV буюу Х6 зах зээлийг нээснээс хойш 10 гаруй жилийн дараа Audi компани энэ зах зээлд Q8 SUV загвараа цоо шинээр танилцууллаа. Компанийн хувьд Q үсгээр өндөр, дээд зэрэглэлийн машинаа төлөөлүүлдэг.

Шинэ загварын хэмжээ дамжааны тухайд Q7 шиг, гэхдээ тэнхлэг хоорондын зай нь бараг 3 метр, ингэснээр салоны зай ихсэж өрсөлдөгч нараасаа илүү болсон гэж Ауди мэдэгдсэн байна. Нээрээ ч X6, Mercedes-Benz GLE-Coupe -ээс арай том ч юм шиг.

Q8 -ийн хөлийн зай 605 литр, хойд суудлыг буулгавал багаажны хэсэг 1,755 л болж нэмэгдэнэ. Тээшиндээ 2 ширхэг гольфийн цүнхийг хөндлөнгөөр нь авч явахад асуудалгүй багтана гэж компанийн зүгээс онцолсон юм.

Загварын хувьд Audi-ийн шинэ дизайны дагуу бүтээгдсэн, тиймээс А8 загвартай нэг дизайны хэлээр бүтээгдсэн байна. Их гэрлийн хувьд LED, хойд гэрлүүд ч гэсэн LED.

Салоны хувьд 2 ширхэг мэдрэгчтэй дэлгэцтэй. Үүгээр хянах самбарын мэдээлэл болон бусад мэдээллийг гаргадаг.

Кузовыг хөнгөн цагаан бүтцээр хийсэн. Audi энэ бүтцээ их онцлоод байгаа юм. Ауди-ийн Space Frame гэх 15%-ийн хатжуулсан хөнгөн цагаан материал, хатжуулсан 14.4%-ийн төмөр үүнд орсон гэнэ. Ингэснээр нийт жин нь 2,145 кг (3.0 TDI), аеродинамикийн коэффициент (агаар сөрөх чадвар) 0.34 гэнэ дээ. Приусых 0.26 байдаг. Жийпний хувьд бол хангалттай сайн үзүүлэлт.

Хөдөлгүүрийн хувьд V6 дизель нь майлд хайбрид гэх технологитой. Манайхан л салгаад байдаг болохоос цоо шинэ машин хүртэл ийм эдтэй байх гэж. Энэ системийн ачаар 160 км/ц-аас дээш хурданд бензин моторыг унтраах боломжтой болсон гэнэ. Гайхмаар юм сонсох нь ээ. Буруу орчуулаагүй л байгаа даа This system allows the SUV to run with the engine entirely off at speeds of up to 100 miles per hour (160 kilometers per hour).

Яг бодит ашигтай зүйл нь 100-д 0.7 л түлшний хэмнэлтийг хийж байгаа гэнэ.

3.0 литрийн V6 TDI моторыг Q8 50 TDI нэрээр гаргана. 286 м.хүчтэй, 600 Нм эргүүлэх хүчтэй, 8 шатлалт типтроник автомат кроп, Quattro AWD системтэй. 100-г 6.3 секундэд авна. 2019 оны эхээр арай сул чадалтай 3.0 л V6 болон 3.0 литрийн TFSI бензин хувилбарыг танилцуулах аж.

Үйлдвэрлэлтийг Словакд хийж хамгийн түрүүнд Германы зах зээлд, дараа нь бусад европын орнуудад гаргана.