FORD MUSTANG
Ford Mustang нь АНУ-н машин үйлдвэрлэгч Ford Motors-ийн үйлдвэрлэсэн суудлын тэрэг юм. Дэлхийн 2-р дайны дараа хүүхэд төрүүлэх хүний тоо их нэмэгдсэн учраас бага болон дунд оврын машин хүмүүсийн сонирхлыг татаж эхэлсэн байна.
Ингээд 1964 оны 4 сард нээгдсэн Нью-Йоркд болсон дэлхийн үзэсгэлэн яармаг дээр нэгэн гайхалтай машин тавигдсан нь Ford Motors компаний дэд захирал Ли Якакогийн удирдлага дор бүтээгдсэн Ford Mustang байсан юм.
Хамгийн анхны энэ загвар нь хүчин чадал сайтай, боломжийн үнэтэй, шинэлэг гайхалтай спорт загвартай байсан бөгөөд үүгээрээ Америкчуудын сэтгэлийг татаж чадсан юм.
1960-аад оны үед худалдаалагдаж байсан Ford T-с хойш гарсан хамгийн алдартай загвар болж чадсан байна.
Өнөөг хүртэл шинэчлэгдэн сайжирсаар байгаа бөгөөд 1970 онд үйлдвэрлэгдсэн Toyota Celica нь Mustang-ийн загвартай нэлээд төстэй болсон нь ч санаандгүй зүйл биш юм. Mustang нь дэлхийн олон оронд алдартай спорт загварын машин юм. 2 хаалгатай 4 хүний багтаамжтай ба эсвэл 5 хүний багтаамжтай байх ба үүнийг Америкт Пони машин гэх ба Mustang-аас гадна Dodge Challenger мөн ийм загвартай байдаг.
Нэрийн тухайд
Mustang-ийн нэр нь нэлээд түүх бүхий нэр бөгөөд зэрлэг морь гэсэн утгатайгаас гадна дэлхийн 2-р дайнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Хойд Америкийн P-51 Mustang хөлгийн нэрийг давхар агуулсан гэлцдэг. Анх худалдаанд гарахдаа Италийн Турина (Torino) хотын нэрээр нэрлэгдэхээр товлогдож байсан ч тухайн II Хенри Форд нэгэн итали хүнтэй ам зөрсөн байсан учраас энэ нэрийг өгөхөөс татгалзаж Cougar буюу Америк арслан эсвэл Mustang буюу зэрлэг адуу гэх нэрээс сонголт хийхээр болж, эцэст нь Mustang хэмээн нэрлэгдэхээр болж байжээ. Гэвч нэмж хэлэхэд сүүлд Форд компани Ford Torino нэртэй загварыг ч гаргаж байсан.
1-р үе (1964 он - 1968 он)
1959 онд худалдаалагдаж байсан ихээхэн алдартай бага оврын тэрэг болох Ford Falcon-ийн суурин дээр хатуу эвхэгддэг дээвэртэй спорт загварын тэрэг үйлдвэрлэгдсэн нь Mustang байсан юм.
Энэ загвар нь Америкийн түүхэнд тодоор үлдсэн Best Seller буюу хамгийн гүйлгээтэй машин болсон юм.
Full Choice System хэмээн нэрлэгддэг автомат хурдны хайрцаг, савхин суудал, цагаан бөөртэй дугуй гээд гайхалтай өргөн сонголттой байсан учраас нас насны хүмүүсийн сонголт болж байсан юм. Ингээд 1965 онд Fastback буюу уралдааны загвар нь гарчээ.
Дээд ангиллын загвар нь GT бөгөөд 1967 оны Wild Speed X3 Tokyo Drift буюу Галзуу хурд кинонд тоглосон ба 1968 оны загвар нь Bullit гэдэг америк кинонд мөн оролцжээ.
2-р үе (1969 он - 1973 он)
Өмнөх загвартай нь харьцуулахад хэмжээ нь томорсон ба үнэ нь нэлээд нэмэгдсэн байна. Fastback загвар нэрээ сольж Sport Roof нэртэй болжээ. Уралдааны загвар болох Boss загварыг мөн гаргасан ба 1969 онд high power буюу өндөр хүчин чадалтай “Machl” загвар нэмэгдсэн ба Boss загвар дээр Boss302 болон Boss429 загварууд 1969, 1970 онуудад гарсан.
- Boss429 хувилбарт HEMI хөдөлгүүрийг тавьсан танилцуулга дээр нь 375 морины хүчин чадалтай гэх боловч 600-аад морины хүчин чадалтай хэмээн яригддаг.
- 1971 онд зөвхөн Boss351 хувилбар л үлдсэн юм.
- Мөн 1969, 1970 оны Machl загварт 428 cu.in.CJ (Cobra Jet)-г тавьж байсан боловч 1971 онд 429 cu.in тавьсан ба сонголтоор CJ S-CJ (Super Cobra Jet) хөдөлгүүрийг тавьж байсан бөгөөд дараа жилээс нь үг хөдөлгүүрүүдийг халж зөвхөн 351cu.in-г тавьж эхэлсэн юм.
- Энэ загварууд нь нэлээд алдартай бөгөөд Мөн 007 “Daimiond” киноны Бондын машины дүрийг бүтээсэн төдийгүй Vanishing in 60” кинонд ELEANOR нэртэйгээр ойролцоогоор 40 минутын гол дүрийг бүтээсэн юм.
Тухайн үеийн маш их алдар нэрээс гадна овор хэмжээ, хүчин чадал нь нэмэгдсээр байсан боловч 1970-аад оны эхэн үед болсон Нефтийн хямралын эсрэг хариу арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан худалдан авалт нь эрс буурсан байна.
3-р үе (1974 он - 1978 он)
Хэсэгчилсэн шинэчлэлийн дараа “Mustang II” гэсэн албан ёсны нэртэйгээр худалдаанд гарсан ба загвар дизайныг Форд компанийн загварын студийн Итали зохион бүтээгчид хариуцан ажилласан байна.
Энэ удаад нефтийн хямралд өртөхгүйн тулд шатахуун зарцуулалт, овор хэмжээг ихээхэн багасгасан юм.
1977 онд Т хэлбэрийн сөхөгддөг дээвэртэй болжээ. 1976 онд спорт загварын “Cobra II” , 1978 онд “King Cobra” хувилбарууд үйлдвэрлэгдсэн. Эдгээр хувилбарууд дундаас “King Cobra”-г онцолж болох ба энэ нь их бие дээрээ кобрагийн зургаас гадна өргөн эрээн судалтай маш өвөрмөц дэгжин загвартай болсон байна.
4-р үе (1979 он - 1993 он)
1978 оны сүүлээр үйлдвэрлэгдсэн энэ загвар нь Форд компаниас хөөгдсөн Yaccoca-н хамгийн сүүлийн гаргасан Mustang юм.
- Энэ удаад ч шатахуун зарцуулалт, овор хэмжээг багасгахыг зорьсоор байсан ба урт нь ойролцоогоор 4 метр болсон бөгөөд FOX платформыг хэрэглэсэн.
Мөн Форд компани түүхэндээ анх удаа турбо хөдөлгүүр тавьсан ба уг хөдөлгүүр нь 2,3 литрийн багтаамжтай цуваа 4 цилиндртэй SOHC-той байжээ.
- Ингээд 1980-аад оны үед Фордын эхний хүчирхэг загварууд үгүйлэгдэж эхэлсэн бөгөөд 1984 онд өндөр хүчин чадал бүхий SVO хувилбар гарчээ. Үүнээс гадна эвхэгддэг дээвэртэй загварууд ч дахин амилж эхэлсэн юм.
Мөн 1988 онд худалдаанд гарсан Ford Proube хувилбар нь угтаа Mustang-н нэгэн хувилбар боловч өөр нэртэйгээр өөр загвар болтлоо шинэчлэгдсэн сайжирсаар 1993 оноос албан ёсны үйлдвэрлэл нь эхэлсэн. Үүнтэй хамгийн ойролцоо загвар нь Mercury Cabri юм.
5-р үе (1993 он - 2005 он)
Платформоо өмнөх FOX загварыг ашиглан шинэчлэн сайжруулснаас гадна 3,8 литрийн багтаамжтай V6 OHV хөдөлгүүр, 5 литрийн багтаамжтай V8 OHV хөдөлгүүрүүдийг тавьсан.
Мөн жолоодлого болон давхих үеийн аюулгүй ажиллагаа зэргийг сайжруулснаараа өмнөх шинэчлэлээс ялгаатай бөгөөд эрс сайжирсан юм. Үүгээр зогсохгүй хэт ээрэхээс хамгаалахын тулд хурдны хайрцгийг автомат араатай болгожээ. Тогтворыг сайжруулах үүднээс дээвэр нь эвхэгддэг хувилбар арай намхан бөгөөд хатуувтар болсон юм.
1999 онд гадна загвар дизайныг ихээхэн өөрчилсний зэрэгцээ анхны загварынхаа хэв маягийг ч хадгалсан шинэчлэл явагдсан байна.
1994 онд Японы зах зээлд Ford Japan Limited /FJL/ компани орж ирсэн ба Toyota Celica, Nissan Silvia зэрэг спорт машинуудтай ижил үнээр буюу ойролцоогоор 2000000 иенээр борлуулагдаж байсан нь ихээхэн сенсаци болжээ.
1996 онд 5 литрийн багтаамжтай V8 OHV хөдөлгүүрийг шинэчилж 4,6 литрийн багтаамжтай V8 SOHC 24-н калафантай хөдөлгүүр болгожээ.
1997 онд SVT-н үйлдвэрлэсэн 4,6 литрийн багтаамжтай, 32-н калафантай V8 DOHC хөдөлгүүрийг Cobra загварт тавьсан байна.
2001 онд Bullit кинонд тоглосон 1968 оны Mustang загварыг Хойд Америкт цөөн тоогоор үйлдвэрлэсэн.
6-р үе (2005 он -)
2004 онд Хойд Америкт болсон олон улсын автошоун дээр шинээр зохион бүтээсэн DC2 платформыг хэрэглэсэн “S-197” загвар нийтэд дэлгэгдсэн байна. Hau Thai-Tang ерөнхий инженерээр ажилласан бол, гадна дизайныг Sid Ramnarace хийсэн ба энэ загвар нь Фордын амьд домог болсон анхны загварын хэв маягийг агуулснаараа үнэхээр гайхалтай гэгдэж байжээ.
Энэхүү хувилбар нь өмнө нь хэрэглэгдэж байсан 3.8L OHV хөдөлгүүрийг 4.0L V6 SOHC хөдөлгүүр болгосон бөгөөд харин GT хувилбарт хөнгөн цагаан блокон 4.6л SOHC V8 VCT хөдөлгүүрийг тавьсан байна.
Tremec T-5 загварын 5 шатлалт механик хурдны хайрцаг болон сонголтоор 5R55S 5 шатлалт автомат хурдны хайрцагтай.
Харин GT загварт илүү хүчтэй Tremec TR-3650 5 шатлалт механик хурдны хайрцаг тавьжээ. Мөн 5-р үеийн загвар ослын үеийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэсэн гомдол шүүмжлэл нэлээд гарсныг энэ удаад шинэчлэн сайжруулжээ.
2007 онд Японы Мицүока компани 6-р үеийн загварын дээвэр нь эвхэгддэг хувилбараас жишээ аван Galue Convertible загвараа бүтээсэн байна. Америкт Фордын бүтээсэн загварууд нь Drift хийхэд сайн хэмээн үнэлэгддэг ба Formula D-д нэлээн олон тооны Ford Mustang загвар оролцдог байна.
2009 оны хавраас дараа оныхоо загварыг шинэчлэн гаргаж байгаа юм. Дохионы гэрэл нь их гэрэлтэйгээ хамт болсон ба хойд гэрэл нь шинэ загвар бүхий 3 цуваа LED гэрэлтэй болсон төдийгүй дээвэр нь бага зэрэг өөрчлөгдөж V6 загвар нь 4%, GT загвар нь 7%-иар агаарын эсэргүүцлийг бууруулсан.
Эх сурвалж: www.cardoctor.mn