FORD BRONCO 2020 ОНД!

Детройтын авто шоу буюу Хойд Америкийн Олон Улсын Авто Шоу 2017 энэ өдрүүдэд зохиогдож байна. Энэ үеэр Форд компани ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд танилцуулж хурсан олныг баясгалаа. Энэ дундаас алга ташилт хамгийн ихээр авсан нэг үйл явдал болсон нь дунд оврын 4х4 Форд Бронко (Ford Bronco) загварыг 2020 онд авчрахаа зарласан явдал боллоо.

Компанийн удирдах гишүүний хэлснээр Бронкотой дүйцэх дунд гарын 4х4 энэ зах зээлд байхгүй. Түүнийг загвар, хүчин чадал хэмжээ хэзээ ч дахин давтагдахгүй. Энэ удаагийн эргэн эрэлт энэ зах зээлийг доргиох болохыг хэлсэн юм. Түүнийг Фордийн Мичиган дахь үйлдвэрт үйлдвэрлэхээр төлөвлөөд байгааг ташрамд сонирхуулсан юм. Магадгүй Трампын нөлөөлөл орсон байж болох л юм.

За тэгвэл Бронко гэж юу юм бол оо? Түүний нэрийн утгаас бага зэрэг сонирхоё. АНУ болон Өмнөд Америкт сургагдаагүй эмнэг морийг Бронко гэж нэрлэдэг аж. Тэгвэл энэ бол үнэхээр айхтар адгуус болж таарах нь. Форд Мустанг, Форд Бронко гээд л аргагүй л морьтой холбоотой нэршлийг түгээмэл ашигладаг компани болох нь эндээс харагдаж байгаа юм.

Одоо харин машиных нь талаар сонирхуулая. Тус компани 1966-1996 оны хооронд үйлдвэрлэж байсан жийп бөгөөд энэ хугацаанд 5 үеийг гаргасан байдаг. Одоо түүний үр удам гэвэл та бидний сайн мэдэх Раптор буюу Фордийн Ф-цувралыг нэрлэж болно. Загварын хувьд нэг тийм дөрвөлжин, хойноо дугуйгаа үүрдэг 4 дугуйндаа хөтлөгчтэй тиймэрхүү л эд. Тухайн үед эдийн засгийн хүндрэл, хэрэглэгчдийн сонирхол зэргээс болж үйлдвэрлэлийг зогсоож байсан агаад харин одоо байдал эсрэгээрээ болсон тул 2020 онд эргэн ирүүлэхээр болоод байгаа ажээ.

Шинэ загварын илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарсан даруйд та бүхэнтэй хуваалцахаа амлаж байна. харин дээд зургийн хувьд фэний төсөөлөл зураг гэдгийг анхаараарай.