ИНЖЕНЕР FORD

Автомашины түүхийг үндсээр нь өөрчилж чадсан, зөрүүд, ажлын мал мэт хөдөлмөрч,  капиталист тэрбумтан. Танилц энэ бол Хенри Форд

Ирландын цагаач гэр бүл Уильям Фордынд найз нөхөд нь зочилон ирж бэлэг өгөх болгонд нэгэн шуугиан тэднийд үүсдэг байлаа.  

“Хенрид түрүүлж битгий өгөөрэй,битгий өгөөрэй”  хэмээн Хенригийн дүү нар орилолдоно.

  • Тиймээ мань Хенри Форд баадуутай тоглоом , уйлдаг хүүхэлдэй, явдаг баавгайг бүгдий нь нэг бүрчлэн жиргээд задлачихдаг байлаа. Бяцхан Хенри бүтэн задаргаа хийснийхээ дараа нэг нүдтэй мангас, чихгүй майлдаг туулай гэх мэт хачин сонин зүйлсийг угсраад тавьчихна.

Хенри Фордын техникт дур сонирхолтой болоход нь аав Уильям хамгийн их нөлөөлжээ.

Аав нь Америкт ирснээсээ хойш төрөл бүрийн ажил хийж бага багаар мөнгөө цуглуулсаар , фермерийн аж ахуй  эрхлэн чинээлэг нэгэн болж чаджээ.

  • Миний хүү , одоо амрая даа 2-уулаа. Маргааш эртхэн босоод үргэлжлүүлье

Хенри аавтайгаа өдөржин засварын газартаа дархан хийж өнгөрөөдөг байлаа. Тэрээр хэзээ ч их сургуульд сурч байгаагүй бөгөөд тосгоны бага сургуулийг л дүүргэжээ.  Насан өөд болтлоо Хенри байнга алдаатай бичдэг байсан юм.

Алтан гарт инженер хүү торнисоор

  • 17 нас хүрсэн Хенри Форд ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхээр Детройтод ирлээ. Ямар ч механизмыг засах чадвартай авьяаслаг нэгэн шинэ залуу галт тэрэгний үйлдвэрт засварчингаар ажилд оржээ.

Фермерийн хүү өдөрт нь үйлдвэрт ажиллаж, шөнө нь цаг засварлаж хонодог боллоо.

Хэсэг хугацаа өнгөрсөний эцэст Хенри нэгэн үдэш: За ингэж ажиллаад ямар ч ирээдүй байхгүй юм байна. Ерөөсөө маргааш Дирборн руугаа буцна аа

Тиймээ тэр зөв шийдвэр гаргасан юм. Яг энэ үед түүний төрсөн Дирборн хотод машин техникийг засах нь битгий хэл ашиглахаас хүртэл бэргэдэг байлаа.

Детройдын үйлдвэрт цагийг хоосон өнгөрөөгүй Хенри ч очсон даруйдаа засварын газар нээлээ. Удалгүй алтан гартай мастерын тухай Мичиган муж даяар ярих болов.

Тэрээр автомашинд улам л сонирхолтой болж, өөрөө ч хөгжсөөр л

Угийн сониуч Хенри Форд цахилгаан эх үүсвэр болон төхөөрөмжүүдийг сонирхож эхлэлээ

1891 он: Сайн байна уу ноён Хенри Форд. Би Детройт Эдисон Илюминэйшн компанийн захирлын туслах байна аа. Танд би нэгэн сонирхолтой санал тавихаар ирлээ. Манай компанид ерөнхий инженерээр ажиллавал бид танд 45 долларын цалин өгөхөд бэлэн байна

Форд ч энэхүү саналыг баяртайгаар хүлээн авч алдарт Эдисон Илюминэйшн компанид очлоо. Цалин мөнгө ч хангалттай  болж эхэллээ. Гэвч тэрээр авсаархан хөдөлгүүр бүтээх мөрөөдлөө хаясангүй. Цаг зав л гарвал нөгөө хөдөлгүүртэйгээ ноцолдсоор.

2-хон жилийн дараа буюу 1893 оны хаврын тэр нэгэн өглөө Детройтын гудман дахь морин тэрэгнүүдийг шуугиулан үргээж,  хотын анхны автомашин орж ирлээ

Пиун диан пүүүн шуугиан чимээ уулга алдалт

Тиймээ тэр бол Хенри Фордын зохион бүтээсэн 8 морины хүчтэй 230 хан килограмм жинтэй автомашин байлаа. Суудал доор нь суурилуулсан баанкд нь 14 литр бензин л ордог байв. Өөрөө явж чаддаг энэхүү тэрэг хэдэн жилийн туршид Детройтын цорын ганц автомашинд тооцогдож байлаа.  

Ноён Форд. Таны машины тухай хот даяар шуугиж байна. Тэгэхдээ та Эдисон Илюминэйшн компанийн ажилд бус бензинт тэргэнд бүх цаг хүчээ зориулж байна. Бид таны авьяасыг биширдэг учир таныг ажлаас халахгүй. Харин танд нэгэн болзол тавихаар шийдлээ

Бид таныг дэвшүүлэн ажиллуулах саналтай байна. Харин та машины туршилт явуулах бүх санаагаа орхихыг шаардаж байна.

Харин Форд автомашин бүтээх ажлаа илүүд үзсэн тул өөрийн хүсэлтээр ажлаас халагдах санал гаргажээ.
Компанийн эзэн агуу Эдисон

“Цахилгаан бол бүхнийг чадагч бишээ. Та мөрөөдлөө биелүүлж чадвал таныг маш том ирээдүй хүлээж байгаа шүү” хэмээн түүнийг үдэн гаргахдаа хэлжээ

Тэр өдрөөс эхлэн Форд машин бүтээх үйлст өөрийгөө бүрэн зориулах боллоо.

Тэрээр өөрийн бүх цуглуулсан бүх мөнгөөраа Detroit Automotive компанийн хувьцааг худалдан авлаа. Ердөө жилийн дараа тэрхүү үйлдвэр нь дампуурсан ч гэсэн тэрбээр 20 ширхэг уралдааны автомашин босгоод амжсан байлаа. Форд өөрийн хийсэн машиныхаа хүч чадлыг шалгахын тулд уралдаанд өөрөө жолоодон оролцдог байлаа.  1901 онд түүний жолоодсон хүлэг Америкийн аварга Александр Уинтоныг ардаа орхин түрүүлжээ.

  • Ноёнтоон Та компани бүртгүүлэх гэж байна уу
  • Тийм ээ. Би анх удаа өөрийн ФОРД МОТОР гэдэг компани бүртгүүлэхээр ирлээ

1903 онд ийнхүү бүртгүүлж байсан түүний компани, 5 жилийн дараа Америкийн бэлэг тэмдэг болсон “T” хэмээх анхны загвараа гаргажээ.

Бүх эд анги сэлбэг нь олдоцтой ,маш хямд үнэтэй “Т” загвар борлуулалтын бүх амжилтыг эвдэж, эхний жилдээ л 10,600 ширхгийг борлуулж чаджээ.

Энэхүү амжилтаас хойш дэлхийн автомашин үйлдвэрлэлийн түүх дахин цоо шинээр бичигдэж эхэллээ.

  • БҮХ ЗҮЙЛ ЧИНИЙ ЭСРЭГ МЭТ САНАГДАХ ҮЕД 1 ЗҮЙЛ САНАЖ БАЙ.
  • ОНГОЦ САЛХИ СӨРЖ БАЙЖ Л ХӨӨРДӨГ ЮМ