GM SMALL-BLOCK V8 ХӨДӨЛГҮҮРИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАВ

Hagerty баг бол хуучны машинд хайртай залуусын баг юм. Тэд Америкийн бэлгэ тэмдэг болсон GM small-block V8 хөдөлгүүрийн 60 жилийн ойд зориулж гэнэтийн бэлэг барилаа.

Америкийн авто сонирхогчдод GM-ийн жижиг блоктой хөдөлгүүрийг тайлбарлах нь илүүц байдаг. Энэ бол домог болсон хөдөлгүүр бөгөөд 60 жилийн түүхийг эдүгээ хүртэл туулаад байна.

Та нэг зүйлийг мэдэж байх хэрэгтэй энэ бол Corvette загварын эцэг гэж нэрлэгдэх Zora Arkus-Duntov юм. Тэрээр энгийн эд ангиудыг хүчитгэсэн, сайн чанарын болгож, дээрх small block хөдөлгүүрийг сайжруулснаар санаанд оромгүй үр дүнд хүргэж болдогийг нотолж, гаргаж, үйлдвэрлэж чадсан эрхэм билээ. Энэ бүгдийг хийхэд тийм ч их мөнгө зарцуулахгүй бөгөөд бага төлбөрөөр их морины хүчийг гаргах боломжийг олгож байсан юм.

Тэгвэл энэ удаад түүний хийдэг ажлыг орчин үеийн залуус хэрхэн чадварлаг хийж, ямар гайхамшигтай видео бүтээснийг хамтдаа сонирхоцгооё.