LAMBORGHINI REVENTÓN
2007 онд Франкфуртын авто үзэсгэлэнд хөдөлгүүр нь дундаа байрлалтай супер спорт машин хэмээн танилцуулагджээ.
Энэ нь хамгийн үнэтэй Ламборгинийн загвар болсон ба 1 сая еврогийн үнэтэй байв. Арабын Дубайд тэрээр 356 км/ц хурдалж хурдны дээд амжилт тогтоожээ. Нийтдээ ердөө 20 ширхэг худалдаалагдсан ба 0/20 дугаартай машин нь Lamborghini-ийн музейд байдаг байна.
Гадна талын загвар нь шинэчлэгдсэн боловч хөдөлгүүрээс авахуулаад механик эд ангиудыг Murcielago LP640 загвараас шууд авч ашигласан юм.
Гадна стиль нь тийрэлтэт онгоцны хэв загварыг агуулсан ба Reventon ба Panavia Tornado тийрэлтэт онгоцны хооронд 3 километрийн уралдааныг хийсэн байна. Үүгээр Reventon нь замын эхэн хэсэгт тэргүүлж байсан ба сүүлийн хэдэн 10 метрт Tornado Reventon-ыг гүйцжээ.
Нэрийн хувьд мөн л тулалдааны бухын нэрээр нэрлэдэг уламжлалаар энэ нэрийг өгсөн.
Дотор салоны хувьд урд хянах дэлгэц нь LCD дэлгэц бөгөөд 2 янзаар үзүүлэх сонголттой юм. Дотор рам хэсгүүд нь хөнгөн цагаан ба карбоноор бүрхэгдсэн ажээ. Мөн G хүчийг хэмжигчийг байрлуулжээ. Суудлын материал нь хар ба хүрэн өнгийн Алкантара арьсаар хийсэн.
Хамгийн анхны Reventon-ыг Лас Вегас дахь Ламборгини салбараас Бахрейны иргэн нэгэн этгээд худалдан авчээ. Харин хамгийн сүүлчийн Reventon их Британийн Бирминхамын Lamborgini салбараас борлуулагдсан юм.
Мэдэгдэж буй хэрэглэгчдийг тодруулбал 20 купе загварын автомашинаас 11 нь АНУ-ынх, 7 нь европын, 2 нь Азийн худалдан авагч байсан байна.
Харин Reventon Roadster нь Reventon-оос арай үнэтэй буюу 1.1 сая евро ба харин техникийн үзүүлэлтийн хувьд арай доогуур юм. Ердөө 15 ширхгийг үйлдвэрлэсэн. Reventon эзэмшигч Ральф Лорэн гэгч өөрийн цуглуулгадаа 60 гаруй автомашинтай юм. Харин нэрт хөл бөмбөгч Кристиан Роналдо Reventon-ын эзэмшигч юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn