DAIHATSU TERIOS/TERIOS KID

J100G 1997-2005 он

Toyota Cami-тай адил бөгөөд хойд талыг нь богиносгосон 660 сс хөдөлгүүртэй Terios Kid гэсэн богино загвар ч байдаг. Тээшний хэсгээс бусад салоны зай нь Kid-тэй адил бөгөөд нийт өргөн нь 1555 мм юм.

  • Жижиг машинд баймааргүй зайтай тээшний хэсэгтэй гэж үздэг.

Компакт машинд ховор байдаг дагуу байрлалтай хөдөлгүүртэй ба энэ нь замгүй газар, гүн цас зэрэгт ашигладаг, овор их туслах хурдны хайрцаг байдагтай холбоотой юм. 4 дугуйгаар хөтлөх эсвэл хойд дугуйгаар хөтөлдөг бөгөөд 1.3 литрийн HC-EJ хөдөлгүүртэй ба сүүлд нь K3VE хөдөлгүүр тавьсан.

  • Турботой загвар 2002 оноос гарчээ.
Terios 1.3 CX өмнөх үеийн буюу (1997.4 сар -  2000.4 сар)
Terios 1.3 CX өмнөх үеийн буюу (1997.4 сар - 2000.4 сар)
дараа үеийн буюу (2000.5 сар  - 2005.12 сар)
дараа үеийн буюу (2000.5 сар - 2005.12 сар)

Он дараалал:

  • 1997 оны 4 сар. J100G загвар гарсан.
  • 1998 онд өөрчлөлт хийсэн, их бие нь аюулгүйн TAF кузовтой болсон.
  • 1998 оны 4 сард Aero Custom II хувилбар гарсан.
  • 2000 оны 5 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн. Дан хойд дугуйгаар хөтлөх загвар гарч, хөдөлгүүр нь К3 болон өөрчлөгдсөн.( 4WD J102G, 2WD J122G)
  • 2002 оны 1 сард турбо хөдөлгүүр тавигдсан хувилбар гарч эхлэв.
  • 2003 оны 8 сар бага зэргийн сайжруулалт хийгдэв.
  • 2005 оны 12 сард дотоодын зах зээлд гаргахыг зогсоолоо.
  • 2006 оны 1 сараас дотооддоо Daihatsu BeGo нэрээр, мөн үүнтэй зэрэгцэн Toyota Cami нь Toyota Rush болон үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Харин гадаадын зах зээлд Terios нэрээр үргэлжлэн гарсан.
  • Мөн Terios Kid үргэлжлэн үйлдвэрлэгдэж байгаа.