Аюулгүй жолоодлогын үл үзэгдэх баатар: Sankei 555 брэнд ба Монголын зам
AUDI Q7
Audi компанийн SUV ангиллын автомашины анхны загвар бөгөөд All Road Quattro загварын туршлага дээрээ үндэслэн энэ загварыг бүтээжээ.
Зэрэглэлийн хувьд А6 болон А8-ын хооронд байрлана. 2003 оны Детройтын авто үзэсгэлэн дээр төслийн хэмжээнд тавигдаж байсан бол 2005 оны 9 сарын Франкфуртын IAA2005 үзэсгэлэн дээр бодит утгаараа нийтэд танигдсан байна.
Quattro 4WD системийг ашигласан энэ загварын ганц онцлог шинж нь 3 эгнээ суудал байсан юм. Бусад үйлдвэрлэгчид үүнийг нэмэлт захиалгаар хийдэг. Үндсэн суурийн хувьд Volkswagen Tоuareg, Porsche Cayenne-г хийсэн L7 платформ. 4WD системийн хувьд Audi RS4-тэй адил.
Дизайныг Японы дизайнер Вада Сатоши гаргажээ. Дээд зэрэглэлийн SUV гэдэг утгаараа Tоuareg-ийг бодвол илүү засмал замд зориулсан бөгөөд муу замд явах чадвараараа сайн биш юм.
Английн Таймс сэтгүүлд бичсэнээр тийм ч хүчтэй илүү болж чадаагүй гэгджээ. Хөдөлгүүр нь Унгарт үйлдвэрлэгдэн Словакийн Братислав хот дахь Volkswagen-ний үйлдвэрт угсрагдаж байна.
Ихэнх чухал эд ангиудыг Герман дахь үйлдвэрүүдээс нийлүүлж байгаа юм байна.
- 2008 онд hybrid загвар нь гарсан бөгөөд энэ нь автомат хурдны хайрцгийн тourque convertor буюу гидр трансформатор ба 4.2 литрийн V8 FSI хөдөлгүүрийн завсарт цахилгаан хөдөлгүүр суулгаж өгсөн байна.
- Ингэснээр 0-100км/ц-ийн хурдыг 6.8 секундэд авч, 5-р араагаар 80-120км/ц-ийн хурдыг 7 секундэд авдаг болсон байна.
- Бензин зарцуулалт 100 км-т 12 литр болсон байна. Мөн дан цахилгаан хөдөлгүүрээр явах боломжтой юм байна.
- 2005 онд жилд дэлхийн хэмжээнд 1185 ширхэг борлогдсон байна.
- 2009 оны 12 сард дараагийн загварын талаарх мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэлд урд их гэрэлд LED технологийн гэрэл хийх тухай мэдэгдсэн бөгөөд бусад деталиудад өөрчлөлт орохгүй гэж мэдэгдсэн байна.
- 2008 оны 10 сарын 24-нд 3 литрийн экологийн турбо дизель хөдөлгүүр тавих болсноо зарлажээ. Уг хөдөлгүүр нь 225 морины хүчтэй бөгөөд 100 км-т 7.7 литр түлш зарцуулдаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn
