AUDI A6

1968 оноос үүсэлтэй Audi 100 загварын шинэчлэгдсэн загвар гэгдэн үйлдвэрлэгдэж байгаа. Седанаас гадна 4 дугуйгаар хөтлөх Quattro, Avante гэж нэрлэгддэг комби загварууд байгаа. Европын орнуудад Е ангилалд багтдаг.

1-р үе 1994 - 1997 он С4 загвар

1994 онд Audi 100-ийн хамгийн сүүлийн шинэчлэлтийг хийж зөвхөн нэрийг нь А6 болгосноор А6 нэр бий болсон.

2-р үе 1997 - 2004 он С5 загвар

1997 онд урьдын зөвхөн нэр нь өөрчлөгдсөн загварыг бүрэн шинэчилж, 4 хаалгатай седаны хувьд нэлээд дээгүүр аэродинамик үзүүлэлт болох 0.28Cd гэсэн үзүүлэлттэйгээр гарчээ.

Цуваа 4 цилиндртэй 1.8 литрээс, V8 4.2 литр хүртэлх 8 янзын хөдөлгүүртэй үйлдвэрлэгдэж эхэлсэн. Голлох хурдны хайрцаг нь Tiptronic 5 шатлалтай автомат бөгөөд 2002 оноос дан урд хөтлөгчтэй загваруудад CVT автомат хурдны хайрцаг тавьсан.

Аюулгүй байдлын хувьд бүгдэд нь урд 2 аюулгүйн дэр, толгойн хос дэр, шарвахаас хамгаалсан ESP (Electronic Stability Programm) систем, компьютерын зохицуулалттай тоормосны хүчийг 4 дугуйнд харилцан адилгүй хуваарилах EBD бүхий дугуй түгжигдэхээс хамгаалах ABS систем, огцом тоормослох мөргөх үед хойш татах аюулгүйн бүс нь нийт загваруудад стандартаар хийгдэх болсон.

3-р үе (2005он)C6 загвар

Гадна дизайныг Японы дизайнер Сатоши Вада гаргасан байна. Ангиллын хувьд Audi A4 Audi A8-ийн хооронд байдаг.

2005 онд дэлхийн World Car of the Year буюу Дэлхийн оны шилдэг автомашинаар шалгарчээ. Дээд ангиллын машинууд дотроо Хятад улсад хамгийн ихээр борлуулагддагг A6-ийн үндсэн суурийг уртасгасан А6L загвар байдаг.