AUDI A4

1-р үе(1994-2001 он)B5 загвар

Audi А4 нь дунд ангиллын суудлын автомашин бөгөөд Audi80, Audi90 залгамж болон гарчээ. Хойд Америкт Audi 4000 гэж нэрлэдэг.

  • Volkswagen Passat-ын В5 үндсэн суурин дээр хийгдэн 1994 онд худалдаанд гарсан байна.
  • Passat-ийн адил дагуу байрлалтай урд хөтлөгчтэй бөгөөд 4 дугуйгаар хөтлөх загвар нь Quattro гэсэн дагавар нэртэй.

Нэг жилийн дараа Avante дагавар нэртэйгээр stationwagon буюу комби загвар гарчээ. Европт Volkswagen-ийн шинэ технологиор хийсэн 110 м.х-тэй 1.9 литрийн дизель хөдөлгүүр болон 1.6-2.8 литр хөдөлгүүртэйгээр худалдаалагдаж эхэлсэн байна.

Үүнээс 2.8 литрийн V6 хөдөлгүүр нь урьдын Audi 80/90 загвараас шилжүүлэн 1998 он хүртэл хойд Америкийн зах зээлд нийлүүлсэн байна.

Мөн Super Touring Car Race-уралдаанд зориулж цуваа 4 цилиндртэй 1.8 литрийн цилиндр бүр дээрээ 5 клапантай хөдөлгүүртэй, мөн турботой 150 м.х-тэй хөдөлгүүртэй Audi A4 Sport загварыг үйлдвэрлэсэн.

1996 онд V6 2.8 литрийн хөдөлгүүрийг сайжруулж 30 клапантай 193 м.х-тэй болгожээ. Автомат хурдны хайрцаг нь Diptronic гэж нэрлэгдэх авцуулах холбоогүй механик хурдны хайрцагтай адил гар шилжүүлэгтэй байсан. Audi-д үүнийг manumatic хэмээн нэрлэдэг ажээ.

2-үе(2000-2005он)B6 загвар

Audi 80 дээр суурилсан Wolkswagen Passat нь үйлдвэрлэгдэхээ больж Golf суурин дээр хийгдэх болсон.

Ингэснээр А4-ийн үндсэн суурь ч өөрчлөгджээ. 2000 онд В6 кодтой суурь анги дээр А4 шинэчлэгдэн гарчээ. Аль хэдийн борлуулагдаж эхэлсэн А6 загварын төлөвлөгдөж байсан дизайныг ашигласнаар хэмжээний хувьд томорч, тэнхлэг нь хөнгөн цагаан хайлш болж өөрчлөгдсөн.

Дараа жилээс комби болон дээвэр нь онгойдог загварууд гарчээ. Хөдөлгүүрийн хувьд өмнөх үеэс уламжилж ирсэн дээр нэмээд цуваа 4 цилиндртэй 2 литрийн, V6 3 литрийн хөдөлгүүр гарчээ, байрлалын хувьд уламжлалт дагуу бөгөөд урд хөтлөгчтэй, эсвэл 4 дугуйгаар хөтлөхөөр гарчээ.

Хурдны хайрцаг нь 5 болон 6 араатай механик, 5 араатай автоматаас гадна дан урд хөтлөгчтэй загварт CVT ( Audi-д multytronic гэдэг) автомат хурдны хайрцаг тавих болсон.

3-р үе(2004 - 2008 он)B7 загвар

2004 онд шинэчлэгдэн гарсан. А4 болсноос тоолбол 3-р үе боловч Audi80-ийн эхэн үеэс тоолбол 7-р болно.

Дээрээс доош хүртэл нийтэд нь урд хэсгийг хамарсан нүүр нь онцлог бөгөөд нэлэнхийдээ Audi-ийн машинууд ийм дизайнтай болж ирсэн байна. Хэмжээний хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд B6 кодтой суурийн өөрчлөлт хийгдээгүй байсан тул их биеийн суурь хэсэг дээврээс бусад хэсэгт өөрчлөлт хийж тэнхлэг нь дээд ангиллын S4, А6 аас шилжин ирж сайжирсан байна.

Хөдөлгүүр нь 2 литрийн турботой, бензиний шууд тоосруулагчтай TFSI,  3.2 литрийн FSI, хурдны хайрцаг нь 6 араатай механик болон автоматаас гадна CVT автомат байдаг. Мөн А3 загвараас S tronic хурдны хайрцгийг авчээ. Седанаас гадна мөн комби, дээвэр нь онгойдог загварууд гарсан. Дараа нь DVD навигацийн системтэй хөгжим нь  HDD-тэй болж, зарим загвар нь 2 литрийн энгийн хөдөлгүүрээс 1.8 литрийн турботой хөдөлгүүртэй болох зэргээр олон өөрчлөлтүүд хийж байсан.

4-үе(2008 он)B8 загвар
  • 2007 оны 9 сард Франкфуртын авто үзэсгэлэн дээр шинэчлэгдэн танил болсон.
  • 2008 оны 2 сард Женевийн авто үзэсгэлэн дээр А4 Avante,
  • 2009 онд бартаатай муу замд зориулагдсан А4 All road Quattro загварууд гарчээ.

Урд тэнхлэгийг урагшлуулж хойд урд тэнхлэг дээр хуваарилагдах ачааллыг тэнцүүлэхийн зэрэгцээ тэнхлэг хоорондын зайг 160 мм-ээр уртасгажээ.

Хөнгөн цагаан эд ангийг нэлээдгүй ашигласны дүнд жин хөнгөрчээ. Урд их гэрлийн доод ирмэгээр цагаан өнгийн LED гэрлийг байрлуулж, хаалганы бариулыг товчлууртай хийсэн нь анхаарал татахаар болжээ.

Жолооны механизм бага хурдтай үед эргүүлэхэд хөнгөн болж хурд ихсэх тусам хатуурдаг тохиргоотой болж, А6-аас дээш ангилалд тавигддаг байсан MMI (Multy Media Interface) хэмээх супер хөгжимтэй болсон.

1.8 TFSI хөдөлгүүртэй нь 8 шатлалтай давхар гар шилжүүлэгчтэй CVT автомат хурдны хайрцагтай. 3.2 литрийн FSI Qauttro нь 4 дугуйгаар хөтөлдөг 6 шатлалтай автомат хурдны хайрцагтай бөгөөд хөдөлгүүрийн хүчийг 50:50 харьцаанаас 40:60 болгон хойд тэнхлэгт хуваарилах болсноор илүү спорт жолоодлоготой мэт санагдуулдаг.

2009 оны 3 сард 7 шатлалтай автомат хурдны хайрцагтай, 2 литрийн ТFSI турбо хөдөлгүүртэй Quаttro гарчээ. Нэмэлт захиалгаар шилэн люк, Данийн Bang & Olufsen фирмийн аудио систем, Audi Drive Select гэгдэх автомат хурдны хайрцаг, тэнхлэг жолооны механизмын ажиллагааг товчлуураар солих системийг хийлгэж болно.