AUDI A3
1-р үе (1996-2006 он)
А3 нь германы Audi компанийн загвар бөгөөд бага оврын суудлын авто машин гэсэн ангилалд хамаарна.
Volkswagen Golf-ийн үндсэн суурин дээр бүтээгдсэн. Бага оврын дээд зэрэглэлийн автомашин бүтээх зорилттойгоо ажиллаж 1996 онд анх худалдаанд гаргасан байна.
Анх гарахдаа дан Audi A3 нэрээр гарч байсан бол 1997 оноос Golf 4-тэй нэг суурьтай болжээ. Их биеийн дагуу байрлалтай хөдөлгүүр, урд хөтлөгчтэй гэсэн онцлог шинж байхгүй болж бусад урд хөтлөгчтэй машины адил хөндлөн хөдөлгүүртэй болсон байна.
Бензин хөдөлгүүртэй загваруудын дотор 1.8 литрийн багтаамжтай цилиндр бүр дээрээ 5 клапантай цуваа 4 цилиндртэй хувилбар байдаг. Мөн ийм хөдөлгүүртэй турботой загвар бас бий. Бүхээгийн хувьд бүх загвар нь Хэчбак (Hatchback).
2-р үе (2003 он)
3 хаалгатай загвар
2003 онд гарсан үндсэн явах анги, механизмууд урьд загвар болон 2003 оноос гарсан Golf 5-тай адил. Урд нүүр нь бусад Audi-н адил нүүрийн дээд хэсгээс доод хэсэг үргэлжлэх том нүүртэй болсон.
Бензин хөдөлгүүртэй загварт нэмж FSI 2 литрийн бензиний шууд цацалттай цуваа 4 цилиндртэй DOHC хөдөлгүүр болон 6 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьжээ. Хамгийн үнэтэй тансаг хувилбар нь 3.2 литрийн V6 DOHC хөдөлгүүртэй, S-tronic хурдны хайрцагтай Audi A3 3.2 Quattro юм.
5 хаалгатай загвар
Бүхээгийн дизайны хувьд 3 хаалгатай загвартай адил бөгөөд тэнхлэг хоорондын зай нь ижил боловч нийт уртаараа 70 мм-ээр уртассан.
Ингэснээр арын тээшний хэсгийн зай ихэссэн нь өнөө болтол хийгдэж байгаа хэчбак загваруудаас ялгагдах онцлог нь болсон юм.
Арын тээшний багтаамж нь 370 литр ба арын суудлыг эвхэж буулгавал 1120 литр , Quattro хувилбарт 302 литр ба арын суудлыг эвхэж буулгавал 1052 литр болж байгаа юм.
Audi нь 4 дугуйгаар хөтлөх загвар хийхэд хялбар гэж их биеийн дагуу байрлалтай хөдөлгүүр сонгож байгаад А3 загвараас эхлэн анх удаа хөндлөн байрлалтай болгосон юм байна гэж санагдаж магадгүй.
Гэвч 1974 оноос үйлдвэрлэсэн Audi 50 гэсэн загвар нь хөндлөн байрлалтай хөдөлгүүртэй байсан байна. 50 загвар нь тухайн үеийн Volkswagen Polo-той ижил төрлийн боловч арай жижиг байжээ.
Хөндлөн байрлалтай хөдөлгүүр дээр 4 дугуйгаар хөтлөх Quattro системийг ашиглаж байсан байна. А3 загварыг хөндлөн хөдөлгүүртэй болгосон шалтгаан нь Golf-той ижил болгохтой ч биш дагуу хөдөлгүүрийн хурдны хайрцаг нь бүхээгийн дотор зайг багасгадагтай холбоотой юм байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn