TOYOTA RUSH

2006 оны 1-сард анх худалдаанд гарсан бөгөөд Toyota Cami-ийн дараа үеийн загвар юм. Энэхүү загвар нь цуваа  4 цилиндртэй, хос нударган голтой үйлдвэрлэгдэж эхэлсэн ба урд дугуйгаараа хөтөлдөг болон 4 дугуйгаараа хөтөлдөг гэсэн загварууд байжээ.

109 морины хүчин чадалтай. Автомат 4 болон механик 5 араатай хурдны хайрцагтай. Автомат араатай загварын хурдны хайрцгийн залгах бариул нь хянах самбар дээр байрладаг бол механик араатай загварын хурдны хайрцаг нь шалан дээр байрласан байдаг.

Toyota Rush-ийн их бие нь нэг цул болгосон монокок хийцтэй ба анх худалдаанд гаргахдаа эхний сард 1500 ширхгийг борлуулахаар төлөвлөсөн боловч энэ нь 4 дахин нэмэгдэж эхний сардаа л 6000 ширхэг зарагдсан байна. 2008 онд  гар тоормосоо суллахаа мартсныг сануулах дохионы систем бүхий G Limited загвар худалдаанд гарчээ. 2008 оны 11 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан бөгөөд хойд, урд суудлын бүрээс шинэчлэгдсэн төдийгүй арьсан суудлын бүрээстэй хувилбар бий болжээ. Мөн агаарын эсэргүүцлийг бууруулснаар шатахуун зарцуулалт багассан байна.

2010 оны 7 сард дахин шинэчлэгдсэн X Smart Edition загвар худалдаанд гарсан ба энэ загвар нь арьсан суудлын бүрээстэй, түлхүүр хэрэглэдэггүй автомат систем болон хулгай дээрмээс хамгаалах систем, урд суудлынхаа дунд тохойны тавиур гэх мэт олон шинэ технологиудаас бүрдсэн шилдэг загвар юм.