TOYOTA КОМПАНИ 30 ЖИЛТЭЙ ЛАНД КРУЙЗЕР 70 ЗАГВАРЫГ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА
Тоёота компани Япон улсад 1 жилийн хугацаатай алдарт Ланд Круйзер 70 загварыг үйлдвэрлэх болсноо зарлалаа. Энэхүү үйл явдал нь түүний 30 жилийн ой болж байгаатай холбоотой бөгөөд дотоодын үйлчлүүлэгчдийн эрэлт маш их байдаг нь чухал нөлөөлжээ. 2004 оноос хойш оффроад мангас 70 загварыг үйлдвэрлэхээ больсон хэдий ч Австрали болон Азийн зарим улсад одоог болтол санал болгосоор байгаа билээ.
Японы зах зээлд гарах Ланд Круйзер 70 нь анхлан 1984 онд гарч байсан бөгөөд хөдөлгүүрт сайжруулалт хийж 4.0 литрийн V6 цилиндртэй бензин хөдөлгүүртэйгээр гарах ажээ. Хүчин чадлын хувьд 231 морины хүч болоод 360 Нм эргүүлэх хүчтэй 5 шатлалт МТ хурдны хайрцагтай 100 км-д 15.1 л шатахуун зарцуулалттай байх юм байна.
Дизайны хувьд бага зэргийн өөрчлөлтийг хийж урд нүүр болон капотын дизайныг шинэчилж улмаар урд их гэрлийг дохионы гэрэлтэй нэгтгэсэн, орчин үеийн эйрбаг болон ABS аюулгүйн систем зэргийг хийж байгаа юм байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn