ЛАНД КРУЙЗЕР 200 BROWNSTONE ЗАГВАР БУСДААРАА ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?
Тоёота компани ОХУ-ын зах зээлд зориулан “200 Brownstone” тусгай хувилбарыг танилцуулсан билээ. Энэхүү цөөн тоогоор зөвхөн ОХУ-д борлогдох загварын үнийн талаарх мэдээлэл болон үзүүлэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл хомс (хуучин мэдээгээр) байгаа бөгөөд гадна талаасаа бага зэргийн шинэчлэлт орж хар цайртай их гэрэл, хар өнгийн хромон урд нүүр зэрэгтэй болжээ.
Харин салонд бор өнгийн арьсан материалыг мебель болон хөнгөн цагаан материалтай хослуулан хэрэглэсэн аж. Тоёота энэхүү тусгай загвартаа зөвхөн 4.5 литрийн V8 хөдөлгүүрийг суурьлуулсан ба энэхүү хөдөлгүүрээс 235 морины хүч болоод 615 Нм эргүүлэх хүч гарч 6 шатлалт Автомат хурдны хайрцагийн туслалцаатай бүх дугуйнд хүчийг дамжуулдаг ажээ.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Г.Тэнгис