2016 LAND CRUISER 200 - БАРТААТ ЗАМЫН ХААН ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Өнөөдөр буюу 8 сарын 17-ийн өдөр Японы Осака-д хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Ланд Круйзер 200 загварыг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь явц дундын 2 дахь шинэчлэлт бөгөөд аюулгүйн хэд хэдэн ситемийг нэмэлтээр санал болгож байгаагаар онцлог юм байна.
Exterior
Капот болон урд нүүрэн хэсгийг бүрэн шинэчилж илүү цул харагдахуйц болгож өөрчилсөн. Загварыг дагасан LED их гэрэл, 18-20 инчийн хайлшин обудыг зэрэглэлээс нь хамааруулж санал болгож байна. Өнгөний хувьд дотоодын зах зээлд худалдаалагдах өнгөн дээр бор болон цэнхэр өнгө нэмэгдэж нийт 9 өнгийн сонголттойгоор худалдаалагдах аж.
Салон
Салонд зөөлөн арьс ашигласан бөгөөд нарийн хийцтэй металл оруулгуудыг хийж өгсөн. Улмаар төв самбарын 4.2 инчийн дэлгэцийг сайжруулж өгчээ.
Технологи
Аюулгүй байдлыг хангах үүднээс доорх зүйлсийг стандартаар суурилуулах болсон
- Radar cruise control
- Үргэлжилсэн шугамыг анхааруулагч
- Өөдөөс ирж байгаа машиныг мэдэрч гэрлээ хол ойр болгох систем
- Үйлдвэрлэгчээс санал болгож байгаа үнэ болон үзүүлэлт
Эх сурвалж: www.cardoctor.mn