![ЧҮГ ЧАГ - ХУВАНЦАР ТҮГЖЭЭ](/uploads/news/338dbf6ba603eba264c5b93ad98e9d72.jpg)
9 САРЫГ ДУУСТАЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ШАЛГАНА
![](/uploads/news/ec3d4f547fa6ff3ceae1c01616dab081.jpg)
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын Цагдаагийн Газар, Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран улсын хэмжээнд 2016 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг
- техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал
- техникийн бүрэн бүтэн байдал
- өнгө үзэмж
- гэрэлтүүлэх хэрэгсэл
- дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулах гэж байна.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Газар | iKon.mn