ЭНГИЙН БОЛОН ОФФРОУД АМОРТИЗАТОР №306
Амортизатор нь автомашины тэнцвэрийг хадгалах, донсолгоог гаргах үндсэн үүрэгтэй байдаг. Машин үйлдвэрлэгчид тухайн автомашины дундаж хэрэглээний онцлогт тохируулан амортизатораа сонгодог. Нийтэд зориулсан учраас аль нэг талыг тусгайлан сайжруулдаггүй.
Энгийн болон офф роуд амортизаторын ажиллах зарчим нь үндсэндээ адил бөгөөд гагцхүү хэлбэр хийц, дотоод эд ангиудын үзүүлэлтээрээ ялгаатай байдаг. Технологийн хувьд нэг хөндийтэй, хоёр хөндийтэй гэж байдаг. Зарим үйлдвэрлэгч нар гурван хөндийтэйгөөр хийсэн байдаг.
заавал пүршийн хамт солих хэрэгтэй
Офф роуд амортизатор нь хий шингэн хавсран ажилладаг. Тэдгээрийн шингэний хэмжээ болон ажлын клапангийн хэмжээгээр илүү том байдаг байна. Ингэснээр нэг хөндийгөөс нөгөө хөндийд шингэнийг маш хурдтай шахаж донсолгоог багасгаж болдог.
Тухайлбал жийп машины үйлдвэрээс тавьдаг амортизатор нь хэвийн нөхцөлд ашиглахад зориулсан байдаг. Учир нь тухайн машины хүндийн жин болон хэвийн үеийн даацанд зориулсан учраас илүү их ачаалалтай хүнд нөхцөлд үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Тиймээс офф роуд гэх илүү сайжруулсан амортизатороор сольж хийх нь зөв байдаг. Ингэхдээ заавал пүршийн хамт солих хэрэгтэй. Офф роуд амортизатор болон энгийн амортизаторын ажиллагааны эсэргүүцэл өөр байдаг учраас тохирсон пүршийг нь хийвэл хослон ажиллах чадвар сайжирна. Болж өгвөл офф роуд амортизатор пүршүүд нь нэг үйлдвэрлэгчийнх байвал төгс ажиллана.
Спорт
зориулалт нь хурдтай явахад зориулсан учраас илүүдэл даралтыг нэмэлт
цилиндрт шилжүүлж ажилладаг бөгөөд хэд дахин илүү үнэтэй байдаг. Ийм
амортизатор тавих тохиолдолд үл хамаарах тэнхлэгийн гарыг солих втулкийг
сайжруулах гээд илүү нэмэлт хөрөнгө оруулалт бас гарна.
OFFROAD амортизатор, пүрш тавьснаар дараах өөрчлөлт гарна
Дээрх өөрчлөлт нь тодорхой хэмжээгээр тав тухыг бууруулах учраас офф роуд амортизатор сонгохоосоо өмнө та өөрийн хэрэгцээг сайтар бодолцох хэрэгтэй. Нөгөө талаар офф роуд амортизатор нь багагүй үнэтэй бөгөөд дотроо энгийн болон спорт гэсэн ялгагдана.
Автомашин өндөр болж саад давах чадвар нэмэгдэнэ
Даац нэмэгдэнэ
Донсолгоо, дэржигнүүртэй замд явах хурд нэмэгдэнэ
Хойд хэсэг савлах нь багасна
Явдал хатуу болно
Эргэлт дээр хэвийх нь багасна
Эх сурвалж: Автомашин хэрэглэгчдийн МЭДЛЭГИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР© 2016 - За Рулём сэтгүүлийн хямдралын купонтой тусгай дугаар