
ИРЭХ ДАВАА ГАРАГААС 11 УУЛЗВАРААР ГЭРЭЛ ДОХИО ХАМААРАХГҮЙ БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭНЭ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ.
Тэгвэл өнөөдөр нэмж 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргүүлэх болсон талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргүүлэх шийдвэр ирэх долоо хоногийн Даваа гараг буюу энэ сарын 19-нөөс хэрэгжих юм байна.
НЭМЭГДСЭН УУЛЗВАРЫН БАЙРШИЛ
Эх сурвалж: Г.НОМИН, IKON.MN