![ЧҮГ ЧАГ - ХУВАНЦАР ТҮГЖЭЭ](/uploads/news/338dbf6ba603eba264c5b93ad98e9d72.jpg)
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ НЭГ ЭГНЭЭГ ХААНА
![](/uploads/news/0efe9054f0a23228fb8a5d1232ac9448.jpg)
"Nissan X-Trial" маркийн автомашинтай согтуу жолооч өнгөрсөн шөнө 03:20 цагт Энхтайваны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөжээ. Үүнээс үүдэн гүүрний зарим хэсгийн хашлага нурж, гэрлийн шон унасан байна.
Ийнхүү осол гарсантай холбоотойгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт орох эсэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад "Ослын газарт засварын бригад очин, засварын ажлыг эхлүүлэх гэж байна. Ингэснээр Энхтайваны гүүрний нэг эгнээг хааж, замын цагдаагийн албан хаагч зохицуулна" гэлээ.
Эх сурвалж: Б.БАДАМГАРАВ, IKON.MN | ЗУРГИЙГ EAGLE.MN