ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 240,000 БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

#NEWS

2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 240,000₮ төгрөг болон шинэчлэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Захиргааны зөрчилтэй холбоотой бүх хуульд заагдсан торгуулийн хэмжээнд өөрчлөлт орж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Зургаа дугаар бүлэг. Зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага-д "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ..." гэж зааснаар жолооч таны гаргасан зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээнд мөн өөрчлөлт орохыг (384000 ➡480000, 192000 ➡240000, 96000 ➡120000, 19200 ➡24000, 9600 ➡12000 гэх мэт) анхаарна уу!

Шинэ ондоо дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.