ЭНЭ САРД 3, 8-ААР ТӨГССӨН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЭЗЭМШИГЧИД ТАТВАРАА ТӨЛНӨ
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. Хуваарийн дагуу 3 болон 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч гуравдугаар сард татвар төлбөрөө төлөх юм.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8,000 төгрөгөөр торгох заалттай. Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгохоор заасан байдаг аж.
Эх сурвалж: ikon.mn