ТАТВАР ТӨЛӨХ 4 АЛХАМ

Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх гэж байна уу? Энэ жилээс эхлэн улсын дугаарын сүүлийн оронгоор татварыг 6-р сарын 1-ээс өмнө төлүүлж байгаа бөгөөд шаардсан хугацаанд төлөөгүй тохиолдолд хяналтын камер, цагдаагийн албан хаагчийн туслалцаатай торгож байгааг анхаараарай.

Ингээд та бүхэнд Дүнжингарав худалдааны төвд байрлах НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ-д хэрхэн тээврийн хэрэгслийн татварыг төлөх дарааллыг танилцуулая.

ШААРДАГДАХ ЗҮЙЛС

  • Т/Х татварын гэрчилгээ
  • Т/Х гэрчилгээ
  • Бэлэн мөнгө

1. Дугаар авна

Үүдээр оронгуут ресепшнээс нь татварын байцаагчаар үйлчлүүлэх тасалбарыг авна. 31-37-р цонхоор та үйлчлүүлнэ. Хугацаа: 5 сек

2. Татварын байцаагч дээр очно

Дарааллын дагуу татварын байцаагч дээр очиж төлөх мөнгөн дүнгээ бодуулна. Хэрвээ өмнө жил хэдийг төлснөө мэдэж байгаа бол алхам 2-ийг алгасаж шууд алхам 3 дээр очно. Төлбөрийн талаарх мэдээлэл татварын дэвтэр дээр бичээстэй байдаг. Хугацаа: 5-10 мин.

3. Татвараа төлнө

Танхимын зүүн хойно байрлах УЛААНБААТАР ХОТЫН БАНКНЫ салбарт дарааллын дагуу үйлчлүүлж байцаагчийн тооцоолсон татварыг төлнө. Цаг хэмнэх үүднээс Улаанбаатар хотын банкны дурын аль ч салбарт үйлчлүүлэн татвараа төлөх боломжтой дуулгая. Төлөөд очсон тохиолдолд шууд байцаагч дээрээ очоод тамгаа даруулна. Хугацаа: 10 мин

Гурван төрлийн татварыг төлнө: Үүнд: Агаарын бохирдол (1800-9500), Зам ашигласны төлбөр (30.000-40.000), Татвар (30.000<)

4. Тамга даруулна

Банкнаас өгсөн 2% цэнхэр, шар хуудсыг цэнхэр хуудсыг нь байцаагчдаа татварын дэвтэр, автомашины гэрчилгээний хамт өгч бичилт хийлгүүлнэ. Өмнө нь дугаар авсан бол дараалал хүлээлгүй дундуур нь орох боломжтой. Хугацаа: 3 мин

Үүнээс гадна харьяа дүүргийнхээ татварын албанд очиж тээврийн хэрэгслийн татварыг төлөх боломжтой бөгөөд урьдчилан банкандаа мөнгөө тушаавал аль ч талаараа цаг хэмнэх боломжтой. Хамгийн их хугацаа банканд оочирлоход үүсдэг гэдгийг анхаараарай.

  • Улсын үзлэгт ороход заавал тухайн жилийнхээ татварыг төлсөн байхыг шаарддаг. Докторын Нарны зам салбарт 1800-1937 утсаар болон энд дарж урьдчилан цаг захиалах боломжтой.

эсвэл ИНГЭЖ ТӨЛӨӨРӨЙ

SMARTCAR.MN САЙТЫГ АШИГЛАЖ ОНЛАЙНААР ТӨЛӨХ АРГААС