УЛСЫН ҮЗЛЭГТ ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
ДООР ДУРДСАН ЗҮЙЛСИЙГ БЭЛДЭЖ ОЧООГҮЙ ТОХИОЛДОЛД ТАНЫ МАШИН ТЭНЦЭХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ, ТИЙМЭЭС МЭДЭЭЛЛИЙГ САЙТАР УНШИХЫГ ХҮСЬЕ.
1. АВТОМАШИНЫ ТАТВАРАА ТӨЛӨХ
Улсын үзлэгт орохын өмнө автотээврийн хэрэгслийн татвар төлсөн эсэхийг шалгадаг тул үзлэгт орохоос өмнө тухайн жилийнхээ татварыг төлсөн эсэхээ шалгаарай.
2. ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛД ХАМРАГДСАН БАЙХ
Монгол улсын Жолоочийн даатгалын тухай хуулиар тээврийн хэрэгсэл өмчлөгч, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр уг даатгалд хамрагдсан байх ёстой гэж заасан байдаг.
3. АВТОМАШИНЫ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ
- Аюулгүй байдлын иж бүрдлийг хангах
- Галын хор, Эмийн сан, Ослын тэмдэг.
- Бичиг баримтын зөрчилгүй байх
- Автомашины өнгө үзэмж
- Үзлэгийн шалгуурын стандартад 10см ээс их өнгө үзэмж муутай, будаг халцарсан, ханзарч урагдсан тохиолдолд өнгө үзэмж муутай гэж үздэг.
- Автомашины техникийн бүрэн бүтэн хэвийн ажиллагаа