УЛСЫН ОНОШИЛГООНЫ ТАРИФ ХОЁР ДАХИН НЭМЭГДЛЭЭ

2016.12.28-нд батлагдсан Засгийн газрын тогтоолын дагуу улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22000 төгрөг (суудлын машин) болж нэмэгдсэн байна. Энэ үнийн тарифыг 1/9-ны даваа гарагаас эхлэн мөрдөх ба хуучин 11000 байсан төлбөр ийнхүү 22,000 төгрөг болон өөрчлөгдсөнийг бүх жолооч нартаа анхаарууллаа.

Үүнээс гадна хэрвээ та шинэ машин худалдан авсан бол 2 жилийн хугацаанд улсын оношилгоонд орох шаардлагагүй, зөвхөн холбогдох татвар, даатгалаа төлөхийг заасан байна.