НИЙГЭМД ЭЭЛТЭЙ ХӨТӨЛБӨРҮҮД
ИРЭХ ОНООС АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ
2017 оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Вальютын сантай тохирсон урьдчилсан нөхцөлүүдийг тусгасан тус тодотгол нь орлого талдаа 7 төрлийн татвар нэмэх, зардлаа бууруулах 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Үүнээс суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх ТӨСЛИЙН хэсгийг онцлон хүргэж байна.
- 4500см3-аас доош мотортой суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос шалтгаалж 3-15% буюу 25,000-2,275,000 төгрөг.
- 4501см3-аас дээш мотортой бол 40-250% буюу 4,060,000-47,125,000 төгрөгийн татварыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
- Харин хайбрид болон цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50% хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр машинд 375,000-6,675,000 татвар ногдохоор байна.
Дээрх татвар батлагдвал хэрэгжилт 2018 оноос эхэлнэ. Харин хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулах татвар ирэх 5 сарын 1-ээс хэрэгжинэ гэж төлөвлөж ээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn
