БАРУУН ХҮРДТЭЙ МАШИНЫ ГЭРЛИЙН ТОХИРГООГ ӨӨРЧЛӨХӨӨР СУДАЛЖ БАЙНА
Баруун талдаа буюу Япон стандартын хүрдтэй автомашины гэрэлтүүлэг нь өөдөөсөө ирж байгаа машиныг гэрлийн гялбаанд оруулах магадлал өндөр байдаг. Үүнээс болж осол аваар гарах эрсдэл үүсдэг. Үүнийг шийдэхийн тулд Автотээврийн үндэсний төвөөс баруун хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгон өөрчлөх судалгаа хийгдэж байгаа аж.
Ингэснээр гэрлээс болж шөнийн цагаар үүсдэг осол аваар багасаж, аюулгүй зорчих нөхцөл бүрдэхэд томоохон ахиц болох юм.
Машины их гэрлийн хугарлын өнцөг гэж байдаг ба хүрдний эсрэг талруу гэрлийн өнцөг хугарч илүү хол тусдаг. Жишээ нь баруун рультэй машины хугарал зүүн талруугаа буюу өөдөөс ирж байгаа машинлуу тусч гялбалт үүсгэдэг.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах хүрээнд тэдэнд зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох боломжийг нь хангахад анхаарч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат харьяа байгууллагуудад үүрэг болгов.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам