ЗОРИУЛАЛТЫН ТӨХӨӨРӨМЖӨӨР ГИДР БОЛОН ТООРМОСНЫ ШИНГЭН СОЛЬДОГ БОЛЛОО
Доктор Авто Сүлжээ компанийн засварын төвүүдээр зориулалтын төхөөрөмжөөр нь тоормосны шингэн болон гидр шингэний сольдог боллоо. Зориулалтын төхөөрөмжөөр солих болсноор тоормосны системд хий орох, цаг хугацаа хэмнэх, цэвэрхэн солих, бүрэн солих зэрэг давуу талуудтай болж байгаа юм.
Ингээд та бүхэнд тоормосны шингэн болон гидро шингэнийг солих хугацааны зөвлөмжийг хүргэж байна.
1. Автомашин үйлдвэрлэгч нар тоормосны шингэнийг 40’000 км тутам сольж байхыг зөвлөдөг. Тоормосны шингэн ажиллагааны явцад маш ихээр конденсацлагдаг /халуунаас хүйтэн, хүйтэнээс халуун/ учраас шингэн дотор усны нэгдэл, усны бөмбөлөг үүсдэг. Эдгээр усны нэгдэл нь тоормосны даралтыг бууруулах, тоормосны аппаратын эд ангийг зэврүүлэх, өвөл царцах, тормоз зууруулж түлш зарцуулалтыг нэмэгдүүлэх зарим тохиолдолд гацаах аюултай байдаг. Тиймээс энэ шингэн автомашины техник үйлчилгээнд ордог. Зориулалтын багажаар тоормосны шингэн солих нь дараах давуу талуудтай:
- Тоормосны системд хий орохгүй.
- Пидалыг олон гачаадахгүй.
- Цаг хугацаа бага зарцуулдаг. /40 мин/
- Шингэний алдагдалгүйгээр цэвэрхэн хийгддэг.
2. Автомашины жолооны механизм нь механик, гидро, цахилгаан ажиллагаатай гэж хийгдсэн байдаг. Эдгээрээс гидро /шингэний урсгал/ ажиллагаатай жолоо маш ихээр байдаг ба гидрийн шингэн нь ажиллагааны явцад конденсацлагдаж ус үүсэх, шингэн бохирдох, шахах даралт муудах зэргээр өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог. Тиймээс шингэнийг 20’000 км тутам сольж байх хэрэгтэй. Төхөөрөмжөөр солих нь дараах давуу талуудтай:
- Жолооны механизмд хий орохгүй.
- Бага шингэнээр бүрэн солигдоно.
- Шингэний алдагдалгүйгээр цэвэрхэн хийгддэг.