ГИДРИЙН НАСОС МУУДВАЛ ЯАДАГ ВЭ?

Гидрийн насос нь жолоодлогын системийг ажиллуулахад шарлагатай даралтыг бий болгодог.

Эвдрэл, гэмтлийн шинж тэмдэг

  • Гидрийн насос дуутай болох шингэн гоожсон байх - Хөдөлгүүрийн эргэлтийг нэмэхэд ёнгиносон дуу гарах, руль эргүүлэхэд дуу илүү чангарах. Насос болон хоолой, шалангаар гидрийн шингэн алдагдах.
  • Жолооны хүрд эргүүлэхэд хүнд болох

Засварлах зөвлөгөө

  • Гидрийн насос нь ременэн дамжуургатай бол ременийг шалгаж байх шаардлагатай.
  • Гидрийн насосын шингэнийг солихдоо хуучин шингэнийг бүхэлд нь юүлж авахыг зөвлөж байна.
  • Гидрийн насосыг солихдоо шлангуудыг хамт сольж байхыг зөвлөж байна.
  • Гидрийн жолоодлогын системд шингэн нэмэхдээ үйлдвэрлэгчийн гарын авлагыг маш сайн уншиж зөв шингэн хийхийг хатуу анхааруулж байна.  Буруу шингэн хийвэл гидрийн системийг тэр чигээр нь эвдлэх аюултай.