ҮДЭЛТИЙН ЗАГВАР: TOYOTA FJ CRUISER FINAL EDITION

Хуучны ретро загвартай Тоёота FJ Cruiser загварыг 2007-2014 оны хооронд АНУ-ын зах зээлд борлуулж байсан. Харамсалтай нь түүний үйлдвэрлэлтийг 2014 оны модель жилээр дуусгавар болгож байсан. Тэгвэл энэ удаад Японы дотоодын зах зээлд түүний буруу талдаа рультэй тусгай хувилбарыг гаргасан байна.

Нэр нь Final Edition FJ Cruiser бөгөөд тун содон хул шаргал кузовын өнгөтэй, салон ч гэсэн өнгө дагуу, 20 инчийн обуд, гупер дээрээ гэрэлтэй, хар өнгийн хаалганы барилтай болсон. Хүчин чадлын хувьд 4.0 литрийн V6 хөдөлгүүрийг 5 шатлалт автомат кроптой хослуулсан байна.

Үүнээс гадна буруу рультэй учраас Япон жишгээр крыло дээрээ нэмэлт гэрэлтэй болжээ.