2007 FJ CRUISER TRD

Анх FJ Cruiser загвар гарч ирэхдээ хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татсан юм. Тоёота түүнийг бүтээхдээ холимог бүтэцтэй буюу өнгөрсөн ба одоо үеийн автомашины хөгжлөөс гарган авснаар онцлог болж 2007 оны Оффроад шилдэг өрсөлдөгч ангилалд 3-р байрыг эзэлж байсан юм.

FJ Круйзерийн жолоодлого, явдал нь гайхалтай, оффроад болон шулуун замд тав тухтай, дээрээс нь дөрвөлжилсөн хэлбэртэй загварлаг, дэлгэгдэж онгойдог арын хаалгатай зэрэг нь түүнийг сонирхох сонирхлыг минь улам өдөөсөн юм. FJ Cruiser загварын шүтэн бишрэгч нарт зориулан Тоёота компани хязгаарлагдмал тоогоор TRD багцыг гаргасан бөгөөд энэхүү багцыг авахын тулд түүний суурь үнэ болох $23,090 ам.доллар дээр $7,265 ам.долларыг төлснөөр авах боломжтой.

Салон нь маш нарийн зохион бай- -гуулалттай мөн эргономи сайтай. МТ хурдны хайрцгийн ажиллагаа дутагдалгүй сайн, араа  шилжүүлэхэд  төвөггүй. Луужин, цаг, темпратур заагч үзэмжтэй, урд зүйлийг харахад саад  болдоггүй. (Зураг дээр дарж томруулж үзнэ үү)
Салон нь маш нарийн зохион бай- -гуулалттай мөн эргономи сайтай. МТ хурдны хайрцгийн ажиллагаа дутагдалгүй сайн, араа шилжүүлэхэд төвөггүй. Луужин, цаг, темпратур заагч үзэмжтэй, урд зүйлийг харахад саад болдоггүй. (Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

TRD багцад дараах зүйлс багтах бөгөөд үүнд бүтэн хар будаг (цагаан өнгийн дээвэргүй болсноор илүү гоё харагдах болжээ), 16х7.5 инчийн TRD обуд, Bilstein амортизатор, BFGoodrich All-Terrain дугуй, TRD яндангийн систем, үйлдвэр ирсэн гишгүүр, A-TRAC трэйкшн контрол систем зэрэгтэй бол салон нь энгийн FJ Круйзертэйгээ ижил ба нэмэлтээр TRD арааны рычакыг суурилуулсан байв. 2007 онд ердөө л 3,200 ширхэг FJ Cruiser TRD-г хийсэн байдаг байна.

TRD багцад эдгээр нэмэлт дээр нэмэгдээд бидний 6 шатлалт механик хурдны хайрцгийг сонголтоор хийлгэж болох бөгөөд үүний тулд $349 ам.доллар хэрэгтэй, мөн тохойн түшлэг $125, аюулгүйн систем $479 нэмэгдсэнээр бидний турших загварын эцсийн үнэ $31,953 ам.доллар боллоо.

TRD багцад саарал өнгийн обуд, BFGoodrich All-Terrain дугуй ирдэг
TRD багцад саарал өнгийн обуд, BFGoodrich All-Terrain дугуй ирдэг
4.0 литрийн V6 хөдөлгүүр найдвар -тай, хүчтэй. 3700-4200 эрг/мин хурдалж байхад салонд чимээгүй
4.0 литрийн V6 хөдөлгүүр найдвар -тай, хүчтэй. 3700-4200 эрг/мин хурдалж байхад салонд чимээгүй

Хөдөлгүүрийн хувьд бүх ФЖ Круйзер Тоёотагийн 4.0 литрийн DOHC V-6 хөдөлгүүртэй бөгөөд түүнээс 239 морины хүч болоод 376 Нм эргүүлэх хүч гарах чадалтай, мэдээжийн хэрэг прэмиум буюу манайхаар АИ95 шатахууныг түүнд ашиглах болно.

  • Худалдааны сурталчилгаан дээр хотод 14.7л/100км, шулуунд 12.3л/100км гэсэн боловч бид хэзээ ч энэ түвшинд хүрч чадаагүй юм, шулуун замд бол боломжтой л юм. Харин бидний хийсэн туршилтаар дундаж нь 16л/100км бензин зарцуулалттай байсан юм.

Билштэйн амортизатор бол TRD хувилбарын онцлох гол зүйл нь бөгөөд урд тэнхлэгийн явалтыг 20.32 см-аар, хойд тэнхлэгийн явалтыг 22.8 см болгосон байна. Ойролцоогоор 81 см өндөртэй BFG All-Terrain дугуй тавьснаар ФЖ-ийн газраас тэнхлэг хүртэлх зайг 25 см орчим болгосон тул хүнд нөхцөлтэй замыг туулахад илүү хялбар болсон. Цасанд ФЖ Круйзерийн 4 дугуй хөтлөгч систем болоод Торсен төвийн дифференциал нь гайхалтай ажиллаж, түүнийг бүх улиралд ямар ч нөхцөлд таныг эрсдэлгүй зорчиход зориулагдсан гэдэг нь мэдэгдэж байлаа.

Энэ их давуу талын хажуугаар түүнд мөн дутагдлууд бий, хойд зорчигчийн хаалгыг онгойлгоход бидний дасаж сураагүй үйлдлийг хийлгэх тул (дэлгэгдэж онгойно) маш төвөгтэй, мөн хойно байгаа жижиг зүйлийг харна гэж махаа иднэ (битүү хайрцагт байгаа мэт, түүнд шил цонхны хүрэлцээ муу). Үүнээс гадна хойд суудлын зай багатай, мөн 90 градус дэлгэдэг хаалгатай тул хойд суудлаас бууж суух, үүдийг нь хаах зэрэг төвөгтэй ба тээшний багтаамж муутай тул элдэв зүйл ачиж явна гэж саналтгүй. Тийм ч учраас дээвэр дээр ачаа ачих бэлээхэн бэхэлгээтэй юм билээ.

Гэхдээ энэ бүгдийг ор тас мартаад түүний юу чадахыг цааш үзье.

Тэмдэглэл 4-1

  • Суурь үнэ: $23,090
  • Бидний худалдаж авсан загварын үнэ: $31,953
  • 4 дугуйн хөтлөгч систем: Фуллтайм, Торсен төвийн дифференциал, Бууруулсан дамжуулга буюу хүндрүүлэгч залгах ажиллагаатай туслах кроптой.
  • Тэмдэглэсэн хөтөлсөн км заалт: 6282
  • Дундаж шатахуун зарцуулалт: 16л/100км
  • Хамгийн хэмнэлттэй шатахуун зарцуулалт: 14.9л/100км
  • Хамгийн муу шатахуун зарцуулалт: 16.9л/100км

Засвар

  • Энэ үед: байхгүй.
  • Асуудалтай хэсэг: Урд салхины шилний ус цацагч ажиллаагүй.

Давуу бол сул тал:

  • Давуу тал: Боломжийн үнэтэй, хөнгөхөн V-6 хөдөлгүүр, бат бөх кузовтой.
  • Сул тал: Хэлбэр муутай, сонин хаалгатай, арын үзэгдэлт муу.

Бид ФЖ Круйзерээрээ ойр зуурын аялалд гаран цастай, шавартай зам мөн засмал замд түүний чанарыг шалгахаар аялсан юм.

Ихэнх хүмүүс гоёмсог обуд болон хар өнгийн дээвэртэй TRD хувилбарт нь илүү дуртай байдаг бөгөөд тийм ч учраас бид энэхүү багцыг нэмэлтээр авсан юм. Бидний ФЖ Круйзерийн TRD яндангийн системийн дуу үнэхээр сэтгэл татам дуутай, мөн Билштэйн амортизатор TRD богино араан шилжилттэй хурдны хайрцаг нь түүнийг спортлог байдлыг илтгэж байв. 4.0 литрийн 239 морины хүчтэй V-6 хөдөлгүүрийн чадал хангалттай байсан тул уулын хурдны замд араагаа хүндрүүлэх шаардлагагүй байлаа.

Мөр дагуух үзэгдэх орчин муутай

Хэдийгээр Тоёота компани түүнд прэмиум (АИ95) шатахуун ашиглахыг зөвлөж байсан ч бид дундаж ангиллын (АИ92) шатахуун хийснээр шатахуун зарцуулалт болон жолоодлогод хэрхэн нөлөөлөхийг сонирхохоор шийдсэн юм. Үр дүнд нь 1,600 км орчим замыг АИ92 бензинээр туулахад айхтар шатахуун хэмнэлт болоод өөрчлөлт мэдэгдээгүй бөгөөд АИ95 хийснээс 0.18 литрийн хэмнэлт гарсан юм. Тиймээс бид Тоёотагийн санал болгосон прэмиум шатахууныг цаашид хэрэглэхээр боллоо.

Энэ тэмдэглэлийн үеэр бид цастай замаар явах шаардлага гарсан бөгөөд механик хурдны хайрцаг замтай гайхалтай зохицож биднийг цас, мөсөн дээр асуудалгүй жолоодоход тусалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэрвээ ФЖ-ийн талаар ямар нэгэн гомдол санал хэл гэвэл түүний дотроос үзэгдэх орчин үнэхээр муу харагддагийг хэлэх нь зүйтэй байх.

Энэ нь маневр хийх тохиолдолд илүү мэдрэгддэг бөгөөд арын хэсгийг толиндоо харна гэдэг бүр худал. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд туслах парк ассист системийг суурилуулсан юм билээ.

Харин он залуутай хувилбаруудад толин дээрээ ухрах камертай болж асуудлыг шийдсэн байсан.Өөр бас нэгэн зүйл нь түүний суудал хол замд тухгүй, мөн 72 литрийн бензин банктай агаад 480 км яваад шар гэрэл нь асаж байна лээ.

Тэмдэглэл 4-2

  • Суурь үнэ: $23,090
  • Бидний худалдаж авсан загварын үнэ: $31,953
  • 4 дугуйн хөтлөгч систем: Фуллтайм, Торсен төвийн дифференциал, Бууруулсан дамжуулга буюу хүндрүүлэгч залгах ажиллагаатай туслах кроптой.
  • Тэмдэглэсэн хөтөлсөн км заалт: 11918 км
  • Аялсан нийт км: 7946 км
  • Дундаж шатахуун зарцуулалт: 16.4л/100км
  • Хамгийн хэмнэлттэй шатахуун зарцуулалт: 13.4л/100км
  • Хамгийн муу шатахуун зарцуулалт: 16.9л/100км

Засвар

  • 8,000 км үйлчилгээ: $82,48
  • Асуудалтай хэсэг: байхгүй

Давуу бол сул тал:

  • Давуу тал: Хүч дамжуулах анги, Маневр, TRD тоноглол үнэндээ таарсан,
  • Сул тал: Парк ассист системийн дуугарах дохио, битүү кузов, тохиромжгүй суудал, хол зайд явахад тохиромжгүй

Өмнөх тэмдэглэлийн дараагаар ФЖ-ээрээ бид хадархаг нөхцөлтэй замаар аялж сорьсон бөгөөд түүнд тавигдсан Билштэйн амортизатор өөрт ногдсон үүргээ сайн биелүүлж байв, 4.0 литрийн DOHC V-6 хөдөлгүүрээс гарах хүчийг Торсен төвийн дифференциал тэнхлэгүүдэд зөв хуваарилан өгснөөр хадархаг нөхцөлтэй замд туулах чадварыг нэмэгдүүлсэн юм, хэцүү хүнд нөхцөлд хойд дифференциал түгжигчийг залгаж асуудлаас гарч байлаа.

Хэдийгээр стандарт болох 265/70R17 дугуйнаас арай өндөр BFGoodrich A/T дугуйтай боловч ФЖ-ийн газраас тэнхлэг хүртэлх зай богинотой тул чулуу доогуураа шүргэх аюултай байсан юм. BFGoodrich дугуй элсэнд сайн төдийгүй хар зам дээр тухтай байдаг юм билээ. Доороос тулах аюулыг Тоёотагийнхан бодолцож төмөр элгэвч хийж өгснөөр намхан ФЖ-г доороос нь гэмтэхээс бага ч болов уу сэргийлсэн байна. Улмаар хад чулуунд ФЖ-ийн өөрийнх нь хажуу шат тулж байсан тул саадыг давахад асуудалтай байсан юм.

TRD тусгай багцыг нэмэлт өртгөөр стандарт суурь загвар дээр хийлгэснээр бяцхан SUV-г хүчирхэг SUV болгон хувиргасан бөгөөд түүнд бид сэтгэл хангалуун байлаа. Бид аялалаа хүн амьтнаас зайдуу бөглүү газар ганц хоног хийсэн бөгөөд мөн л нөгөөх жижигхэн шатахууны савны асуудлаас болж илүү хол явах боломжгүй болсон юм.

Энэ тэмдэглэлийн үеэр бид 16,000 км-т хийгддэг үйлчилгээг хийлгэсэн бөгөөд үүгээрээ салхины шилний ус шүршигчийг баталгаат хугацааны дагуу засууллаа. Бусдаар бол FJ Cruiser аюулгүй, найдвартай ажилласан.

Тэмдэглэл 4-3

  • Суурь үнэ: $23,090
  • Бидний худалдаж авсан загварын үнэ: $31,953
  • 4 дугуйн хөтлөгч систем: Фуллтайм, Торсен төвийн дифференциал, Бууруулсан дамжуулга буюу хүндрүүлэгч залгах ажиллагаатай туслах кроптой.
  • Тэмдэглэсэн хөтөлсөн км заалт: 17736 км
  • Аялсан нийт км: 5886 км
  • Дундаж шатахуун зарцуулалт: 15.6л/100км
  • Хамгийн хэмнэлттэй шатахуун зарцуулалт: 13.4л/100км
  • Хамгийн муу шатахуун зарцуулалт: 16.9л/100км

Засвар

  • 16,000 км үйлчилгээ: $82,48
  • Асуудалтай хэсэг: Салхины шилний үс шүршигчийг засуулсан

Давуу бол сул тал:

  • Давуу тал: Үйлдвэрийн чулуунаас хамгаалах элгэвч
  • Сул тал: Намхан, хойд хаалга хэтэрхий том, зузаан тул их зай эзэлдэг.
Намхан FJ-г доороос нь сайн хамгаалсан
Намхан FJ-г доороос нь сайн хамгаалсан

Ерөнхийд нь дүгнэн бичихэд он дамжсан энэхүү урт хугацааны тестээр ФЖ Круйзер загварыг жолоодоод 24,000 км замыг туулчихжээ.

Тоёотагийн энэхүү бяцхан Круйзертэй нөхөрлөөд багагүй хугацааг өнгөрөөлөө, биднийг уншигчид маань яагаад түүнийг сонгох болсон шалтгааныг асууж магадгүй, учир нь тэрбээр өнгөрсөн үеийн дурсамжийг өөртөө шингээсэн ганц загвар байсан юм. Анх худалдан авахдаа бид түүнд TRD Special Edition багцыг суулгаж авсан нь үнэхээр зөв зүйтэй алхам болжээ. Хэдийгээр хүчин чадалд айхтар нөлөөлөөд байхгүй ч харагдац болоод туулах чадварт үнэхээр тус дэм болсон юм, TRD багц нь ФЖ-ийн хамгийн шилдэг нэмэлт гэдгийг хэлэхэд таатай байна.

Энэхүү багц нь ФЖ-ийн фенүүдийг өөртөө татаж чадах битүү хар өнгийн кузовтойгоор онцлог болж чадсан. ФЖ-ийн 4.0 литрийн V6 хөдөлгүүр болоод 6 шатлалт механик хурдны хайрцаг бидэнд ямар ч асуудал үүсгэж байгаагүй найдвартай хэрэглээ болж чадсан төдийгүй Билштэйний амортизатор ба BFGoodrich All-Terrain дугуй биднийг хаа ч явсан газардуулаагүй юм.

ФЖ-г урт удаан хугацаанд ашиглах явцад бидний олж мэдсэн, таалагдаагүй зарим зүйлс бий бөгөөд үүнд үзэгдэх орчин муу, хол газар явах чадваргүй (банк шатахуунаар ~480 км яваад шар асна), мөн суудал тухгүй байсан.

ФЖ-ийн үйлчилгээг 8,000 км тутамд хийлгэж байсан ба үйлчилгээний зардал тийм ч үнэтэй биш, энгийн, санаанд нийцэм үнэтэй юм билээ. Баталгаат хугацааны туршид ганц асуудал гарсан ба түүний салхины шилийн ус цацах системийн ажиллагаа доголдсон тул бид түүнийг солиулсан.

FJ Cruiser-ийг удаан хугацааны туршид хэрэглэсэн сэтгэгдлээ бичлээ, энэхүү нийтлэлийг бид ямар ч захиалгын дагуу биш зөвхөн өөрсдийнхөө үзсэн харсны дагуу бичсэн гэдгийг танд хэлье.

Тэмдэглэл 4-4

  • Суурь үнэ: $23,090
  • Бидний худалдаж авсан загварын үнэ: $31,953
  • 4 дугуйн хөтлөгч систем: Фуллтайм, Торсен төвийн дифференциал, Бууруулсан дамжуулга буюу хүндрүүлэгч залгах ажиллагаатай туслах кроптой.
  • Тэмдэглэсэн хөтөлсөн км заалт: 23,739 км
  • Аялсан нийт км: 3697 км
  • Дундаж шатахуун зарцуулалт: 14.88л/100км
  • Хамгийн хэмнэлттэй шатахуун зарцуулалт: 13.02л/100км
  • Хамгийн муу шатахуун зарцуулалт: 18.6л/100км

Засвар

  • 24,000 км үйлчилгээ: $205.72
  • Асуудалтай хэсэг: Салхины шилний үс шүршигч

Давуу бол сул тал:

  • Давуу тал: Хүч дамжуулах анги, TRD багц.
  • Сул тал: Шатахууны сав, үзэгдэх орчин, суудал, зогсоолд тавихад туслах дохио
Билштэйн амортизатор
Билштэйн амортизатор
Эвхэгддэг хойд суудал
Эвхэгддэг хойд суудал
FJ Cruiser TRD Special Edition
FJ Cruiser TRD Special Edition
FJ-ийн механик хурдны хайрцаг хэрэглэхэд эвтэйхэн, рычакыг барихад аятайхан.
FJ-ийн механик хурдны хайрцаг хэрэглэхэд эвтэйхэн, рычакыг барихад аятайхан.