УУЛЫГ СЭРЭЭСЭН CLIMBKHANA ҮЗҮҮЛБЭР

9-минутын туршид суудлаас тас зуураатай өнгөрүүлэх нэгэн шинэ бүтээл гарлаа. Энэ нь Climbkhana хэмээх нэртэй бүтээл юм.

Тус бүтээлийг алдарт Америкийн хамгийн аюултай гэгддэг Pikes Peak ууланд хийж 1400 морины хүчтэй Hoonicorn Mustang загварыг орой хүртэл нь дрифтлүүлсэн байх юм. Нийт 156 эргэлт, 19 км урттай тус замыг амжилттай туулсан юм.

Машины хувьд бүх дугуйн хөтлөгчтэй 1,400 морины хүчтэй хос турбо бүхий 1965 оны Форд Мустанг Hoonicorn RTR V2 загвар юм. Дугуй нь Toyota Proxes R888R, метанолийн түлш ашиглаж 4267 метрийн өндөрт үзүүлбэрийг хангалттай сайн хийсэн юм.