ПРАДОГИЙН АЖЛЫН МОРЬ ХУВИЛБАР ГАРЛАА
Их Британи дахь Тоёотагийн салбараас саяхан шинэчлэгдсэн Прадо загварын Utility гэх нэртэй хувилбар буюу илүү дутуу юмгүй ажлын морь болох загварыг танилцууллаа.
Тус таг сток Прадо нь 3 ба 5 хаалганы сонголттой буюу урт богино гэсэн 2 төрлийн кузовтойгоор Английн зах зээлд гарна. Мэдээж ажлын моринд тохирсон ганц л 2.8 литрийн 177 м.хүчтэй дизель хөдөлгүүрийн варианттай. Тэр ч бүү хэл богино хувилбартаа механик кропныг санал болгож байгаа гэнэ.
Land Cruiser Utility-ийн нарийн ширийн зүйлийг сонирхвол 17 инчийн төмөр обуд, түлхүүргүй нэвтрэх систем, круйз контрол, эйр кондишн, саадтай газарт өгсөх уруудах функц, аудио систем, 5 эйрбаг зэрэг зүйлстэй бас ачааны мөртэй юм байна. Орчин үед болоод таг сток нь хүртэл юм юмтай болчиж ээ
Үнийн хувьд 37,795-34,095 паундын үнэтэй гэнэ.