ROCK-ИЙН САЙХАН СЭТГЭЛ F-150

Dwayne жүжигчнийг The Rock нэрээр нь бид сайн мэддэг. Кинон дээрээ сайн хүний дүрд ихэвчлэн тоглодог тэрээр бодит амьдрал дээрээ ч муугүй эр хүн гэдгээ батлан харууллаа. Өөрийн орлон тоглогч Tanoai Reed-д нэгэн сьюрприз барьсан нь тоноглосон Ford F-150 байлаа.

Орлон тоглогч нь түүний өмнөөс 2 удаа ясаа хугалж, маш олон тооны хөнгөн бэртэл авч байсан зоригтой нэгэн аж.

Reed нь Рокийн орлон тоглогчоор 2002 оноос хойш өдийг болтол тоголж байгаа бөгөөд тэр 2 ах дүү болтлоо дотноссон гэдгийг ч тэрбээр цохон тэмдэглэж ээ.

Энэ бэлэг нь түүний бусдад барьж буй анхны бэлэг биш гэнэ. 2014 онд гэрийн үйлчлэгчээрээ 10 жил ажилласан эмэгтэйд Форд EDGE загварын кроссовер бэлэглэж байсан нь мөн л олны талархлыг хүртээд байсан юм.

A post shared by therock (@therock) on