LAMBORGHINI AVENTADOR
Италийн супер автомашин бөгөөд Испанийн Сарагоза бухын талбайд 1993 оноос тус талбайд тулалдаж байсан бухын нэр Авэнтадорыг машиндаа нэр болгон өгсөн байна.
2010 онд үйлдвэрлэл нь зогссон Lamborghini Murcielago загварын дараачийн загвар болон 2011 оны 3 сарын Женевийн авто үзэсгэлэнд нийтэд танилцуулагджээ.
- Энэ үедээ улбар шар, цайвар саарал, бүрзгэр цагаан гэсэн 3 өнгөтэй байхаар төлөвлөгдөж байсан байна.
Урд ба хойд талын дизайн нь 2007 онд Murcielago-ийн суурь загвар болж байсан Reventon, 2008 онд гаргасан концепт загвар болох Estoque загварын дизайнтай төсөөтэй болсон байна.
Карбон материал ашиглан монокок хийцтэй бүтээсэн энэхүү загварт хэвтээ пүршин татуургатай тэнхлэг, V12 хөдөлгүүр тавьсан бөгөөд, хурдны хайрцаг нь механик биш хагас автомат хурдны хайрцаг суурилуулжээ.
2012 онд Женевийн авто үзэсгэлэнд дээвэр нь онгойдог Aventador J хувилбар танилцуулагджээ. Ердөө л хоёр ширхэг үйлдвэрлэгдсэн байна. Энэ бол концепт автомашин биш, дахин хэлье энэ бол концепт автомашин биш.
Энэ бол Ламборгини Авентадор LP700-4 загварыг конвертибэл хувилбар боловч урд салхины шил болоод дээвэр байхгүйгээрээ онцлог. Урд салхины шилний оронд 2 ширхэг жижиг хэмжээний салхи зүсэгч жолооч болон зорчигчийн харалдаа байгаа. Түүнд агааржуулагч бий юу? Байхгүй.
Навигэйшн/инфотэйнмэнт систем? Мартсан нь дээр.
Ламборгини J Roadster нь 700 морины хүчтэй 6.5 литрийн V12 хөдөлгүүртэй бөгөөд дээвэргүй хувилбар нь цагт 300 км/ц хурдлах чадвартай юм байна. Үүнд жинг багасгахын тулд авч хаясан дээвэр чухал нөлөө үзүүлж байгаа нь тодорхой.
Улмаар авто үйлдвэрлэгч түүнд шинэ карбон файбер буюу "карбон арьс" материал ашиглаж суудал болоод салоныг хийж өгчээ. Энэхүү материал нь зөөлхөн шинж чанартай бүтээгдэхүүн юм байна. Нэршлийн хувьд 1970 оны Jota (Ёта) хэмээх түүх болсон загварын нэрийн эхний үсгийг ашиглан J хэмээн нэр өгсөн ба дэлхийн моторспортын холбоо FIA-д "Appendix J" хэмээх техникийн нэршил нь хүчтэй уралдааны ангиллын автомашиныг хэлдэг юм байна. Ердөө 2-хон ширхгийг үйлдвэрлэсэн бөгөөд нэгийг нь аль хэдийн борлуулсан харин нөгөөг нь 2.1 сая еврогоор борлуулахаар гэрээ хийж байгаа юм байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn