NISSAN PRESAGE
1-үе U30 загвар (1998 он - 2003 он)
1998 оны 6 сард N30 Rnessa платформыг хэрэглэн Honda Odyssey-тэй өрсөлдөх загвар болон гарчээ. Газраас өндөр хийгдсэн Rnessa-н суурь хэрэглэснээс болж борлуулалт удааширсан. Бүх хаалга нь нугастай бөгөөд гүйдэг хаалга хийгдээгүй юм.
Хөдөлгүүр нь 3.0 литрийн V6 VQ30DE, цуваа 4 цилиндртэй 2.4 литрийн KA24DE бензин хөдөлгүүр, 2.5 литрийн шууд цацалттай YD25DDTi интеркүүлер турбо дизель гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй ба бүх хөдөлгүүрт 4 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьсан.
- 1998 оны 6 сарын 23. Худалдаанд гарсан бөгөөд сарын дундаж борлуулалт 6000 ширхэг байсан.
- 1998 оны 11 сарын 4. CII хувилбарт суурилсан нэмэлт хормой, никель хром ободтой, цэнхэр өнгийн салонтай, их биеийн хос өнгөний сонголттой “Pacifique” хувилбар гарав.
- 1999 оны 5 сарын 27. “Pacifique” хувилбарын сувдан цагаан өнгөтэй шаргал салонтой шинэ сайжруулсан хувилбар хийгдэж эхэллээ.
- 1999 оны 10 сар. “CIII Limited” хувилбарыг сайжруулж 3 салаа спорт арьсан бүрээстэй руль, дубэн рычаг, 16 инчийн ободтой болгон арьсан суудлыг нэмэлт захиалгаар хийлгэх боломжтой болсон.
- 2000 оны 1 сарын 19. Мөн оны 3 сарын сүүл хүртэлх хязгаарлагдмал хугацаанд “Navi edition” хувилбарыг CII хувилбарт түшиглэн навигаци, хайлшин ободыг стандарт тоноглолтойгоор худалдсан.
- Салонд дубэн хөгжмийн хүрээ хийж, гадна өнгөнд сувдан цагаан, платини мөнгөлөг металл өнгө нэмж оруулжээ.
- 2000 оны 4 сарын 3. VQ хөдөлгүүр бүхий хувилбарын нэрийг өөрчилж Cruising series болгон үнийг шинэчлэн тогтоов. “Navi Edition II” хувилбарыг гаргаж хугацааны хязгаарлалтгүйгээр худалдан авах боломжтой болсон ба хар өнгө нэмэгдэж орсон.
- 2000 оны 6 сарын 6. “Navi Edition II” хувилбарыг сайжруулж “Navi Edition III” хувилбарыг гаргав.
- 2006 оны 6 сарын 8. Kid’s version, K24 хөдөлгүүртэй CII-т суурилсан тусгай суудал, нэмэлт хүчдэлийн гаралт зэрэг нэмэлттэй хувилбар гарчээ.
- 2000 оны 11 сарын 1. CI ба CII-ын завсрын C Splend хувилбар хийгдэв. К24 ба YD25 хөдөлгүүрт суурилсан бөгөөд зарим сайжруулалт хийн уг хувилбарыг нэмсэн.
- 2001 оны 8 сарын 29. Хэсэгчилсэн шинэчлэлт. Урд их гэрэл, нүүр, хойд гэрэл шинэчлэгдэн,урд хянах самбар руль зэрэг өөрчлөгдөн, KA24, YD25 хөдөлгүүрийг халж шинэ QR25DE хөдөлгүүр тавих болсон ба “Pacifique” нэр “High Way Star”, “Axis” нэр “Rider” болон өөрчлөгдсөн байна.
2-р үе U31 загвар (2003 он - 2009 он)
- 2003 оны 7 сард FF-L платформ хэрэглэсэн 2-р үеийн “Presage” гарсан бөгөөд сарын дундаж борлуулалт 5000 ширхэг байв. Хойд хаалга гүйдэг болон, арын хаалганы шил тусдаа сөхөгдөн онгойдог, жолоочийн хажуугийн суудлын арын 2-р эгнээний суудал хойш урагш гүйдэг, тусдаа капитан суудал ба 3 хүний вандан суудал болгон хэрэглэх боломжтой болсон.
Teana-гийн суурийг хэрэглэсэн учир шалны түвшин намсаж бууж суухад эвтэйхэн болсон. 2006 оны 5 сарын 29-нд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж гадна тал төдийгүй дотор салоны дизайн ихээхэн шинэчлэгдсэн гэхэд болно.
Үндсэндээ загварын бүрэн шинэчлэлтийн маркетингийн бодлоготой ойролцоо түвшинд хийсэн. Анх удаа энэ загварыг гадаадад экспортолж, 2.5 литрийн хөдөлгүүртэйгээр Сингапур руу гаргах болов.
- 3.5 литрийн V6 VQ3.5DE, 2.5 литрийн QR25DE хөдөлгүүртэй ба V6 хөдөлгүүрт Electronic CVT, 2.5-тай хөдөлгүүрт 4 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьсан.
2006 оны 5 сарын хэсэгчилсэн шинэчлэлтээр ямар нэг хөдөлгүүрийн өөрчлөлт хийгдээгүй ба харин хөдөлгүүрийн дууг багасгах арга хэмжээ авагдсан.
Нэр нь том үсгээр бичигдэх болсон ба Presage логог авч Nissan логог тавих болов. 2006 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр хянах самбарын голд байсан хянах дэлгэцийг өөрчилж жолоочийн өмнө байхаар болгосон.
- Ер нь Nissan Х-Trail-ийн шинэ загвараас эхлэн Nissan-ын бүх загварууд голын байрлалтай хянах дэлгэцийг хийхээ больсон юм. Ганцхан Mitsubishi-тэй гэрээгээр гаргаж буй Otti загвар голдоо хянах дэлгэцтэйгээр үлджээ.
Хэсэгчилсэн шинэчлэлтээр гадна дизайн Murano-тай төстэй болсон ба “Highway Star” хувилбарын урд бампер Elgrand-ын Highway Star хувилбарын жишгээр хийгдсэн.
Дээд хувилбар нь 16 инчийн хайлшин обод дугуй зэрэгтэй “X”, 16 инчийн колпак бүхий ободтай “V”, тусгай урд нүүр, бампер, 17 инчийн хайлшин обод бүхий “Highway Star" гэсэн хувилбаруудтай бөгөөд хөдөлгүүрийн багтаамжийн хэмжээгээр 250X, 250XG Aero, 350XV гэх зэргээр нэрлэдэг.
2006 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр хувилбаруудын байрлал өөрчлөгдөн доороосоо 250XE, 250xG, 250XL болж Highway Star-т 3.5 ба 2.5 литрийн хөдөлгүүр тавих болсон.
- 2003 оны 7 сарын 24. Шинэ загвар гарлаа.
- 2004 оны 5 сарын 12. V limited хувилбарын сайжруулалтаар гүйдэг хаалганы автомат хаагч болон чийп түлхүүр шинэ цэнхэр өнгө нэмэгдсэн.
- 2004 оны 10 сарын 19. Сайжруулалт. Урд нүүр никель болж “Highway Star” хувилбарын гадна талыг сайжруулан бүх хувилбарын салоны стандартыг өөрчилсөн. Otec japan туслах компанийн ”Rider S” хувилбар гарав.
- 2005 оны 4 сарын 28. Тусгай V Aero хувилбар гасан ба “Highway star”-ын нэмэлт аэро тоноглолыг V хувилбарт тавьсан юм. Мөн тусгай “Rider α” хувилбар гарч “Rider S”-ээс хивсэнцэр, дуугаралт сайтай хөгжим, кисенон гэрэл зэргийг авч тавьсан юм.
- 2005 оны 12 сарын 27. Нэмэлт сайжруулалт. Хувилбараас шалтгаалан их гэрлийн тусгалын түвшин тохируулагч суурилагдах болсон.
- 2006 оны 5 сарын 29. Хэсэгчилсэн шинэчлэлт. Урд хойд дизайн мэдэгдэхүйц өөрчлөгдөн 3.5-тай 4WD загвар хасагдаж дан урд хөтлөгчтэй 3.5-тай хөдөлгүүртэй болсон. Тусгай “Rider α II” хувилбар гарав.
- 2006 оны 12 сарын 19. 250 “Highway star” хувилбарт 16 инчийн хайлшин обод тавьж зарим тоноглолыг стандарт болгосон хувилбар юм.
- 2007 оны 6 сарын 7. 250ХG, 250XL-ийн урд нүүр, бамперийн дизайныг өөрчилснөөс гадна HDD хөгжмийг захиалгаар хийлгэх боломжтой болсон.
- 2008 оны 10 сарын 30. Сайжруулат. “Car Wings navigation system” бүхий HDD, хурдны замын автомат төлөгч ETC систем стандарт тоноглолд орж, зарим хувилбарт ионжуулагч бүхий бүрэн автомат эйркондишн, урд хос аюулгүйн дэр, толгойн хажуугийн хөшгөн аюулгүйн дэр бүх хувилбарт стандарт болсон.
- 2009 оны 8 сар. 11 жилийн түүхтэй Presage загварын үйлдвэрлэл хасагдаж сүүлчийн Presage үйлдвэрлэлээс гарснаар энэхүү загвар дахин хийгдэхээ болив.
Эх сурвалж: www.cardoctor.mn