TOYOTA GAIA

1-р үеийн Toyota Ipsum-тай ах дүү автомашин гэгддэг бөгөөд Ipsum-аас 90 мм урт, 20 мм өндөр юм. Маш их нэр хүндтэй Honda Odyssey-тэй өрсөлдүүлэхээр гаргасан боловч суурь загвар болох Corona Premio-н 1700 аас дотогш өргөнтэй суурь хэрэглэснээр арай нарийн болжээ. Ipsum-д байхгүй капитан буюу 2-р эгнээний суудал нь тусдаа 2 суудалтай болсноор 6 хүний суудалтай болсон юм.

4 цилиндртэй 2.0 литрийн 3S-FE DOHC бензин хөдөлгүүр болон, 2.2 литрийн 3C-TE SOHC турбо дизель хөдөлгүүртэй. Урд болон 4WD хөтлөгчтэй загвар бий бөгөөд 4WD загвар нь зөвхөн бензин хөдөлгүүртэй. Хурдны хайрцаг нь 4 шатлалтай автомат ба шилжүүлэгч нь рулийн хажууд байрлалтай.

Суудлын байрлал нь дээр учир хүндийн төв дээр болсон гэсэн дутагдал байдаг боловч эргэн тойрноо болон замаа харахад эвтэйхэн гэсэн нь олон. Дараагийн үед өндрийг 1700 мм болгон намсгахаар төлөвлөсөн.

1998 - 2001 оны загвар

2001-2004 оны загвар

  • 1998 оны 5 сар. Шинэ загвар гарсан
  • 2001 оны 4 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж урд нүүрийн дизайныг сайжруулж, 15 инчийн дугуй, DVD навигаци тавигдсан.
  • Урд хөтлөгчтэй загварын бензин хөдөлгүүр D4 шууд цацалттай 1AZ-FSE болон өөрчлөгдсөн.
  • 2002 оны 8 сар. 4WD загварын бензин хөдөлгүүр мөн D4 шууд цацалттай 1AZ-FSE болон өөрчлөгдсөн. Үүний зэрэгцээ дизель хөдөлгүүртэй загварыг үйлдвэрлэхээ зогсоосон.
  • 2004 оны 9 сар. Угаасаа явцгүй болсон Ipsum загварын борлуулалт муудаж зарагдахаа больсон тул нэг суурин дээр хийгдэж байсан Gaia-г ч амжилт олохгүй гэж үзэж 2-р үеийг гаргалгүйгээр үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон бөгөөд түүний оронд цоо шинэ загвар Toyota Isis загварыг үйлдвэрлэж эхэлжээ.