TOYOTA IPSUM
Toyota корпорацын үйлдвэрлэсэн вагон загварын суудлын машин. 2009 оны 12 сарын 24 хүртэл үйлдвэрлэсэн нийт 13 жилийн түүхтэй загвар юм.
Эхэн үеийн загвар нь маш их алдаршсан боловч 2-р үеийн загвараасаа борлуулалт эрс унаж түлшний зарцуулалт ба эко үзүүлэлт багатай гэсэн үнэлгээг авсан. Үүний дээр 2-р үетэй ойролцоо хугацаанд зэрэгцэн гарсан Wish, Isis загваруудын нэр хүндэд дарагдан борлуулалт эрс муудсан гэсэн түүхтэй.
1-р үе (1996-2001 он)
1996 оны 5 сард Toyota Corona Premio-ийн суурин дээр 2 литрийн 3S-FE бензин хөдөлгүүр, 2.2 литрийн 3C-TE дизель хөдөлгүүртэйгээр гарсан.
Хэмжээний хувьд өргөн нь 1700 мм-ээс бага хэмжээтэй ангилалд багтдаг. 7 хүний суудалтай үндсэн өнгө нь канттай голдуу тод хөх, ягаан гэх мэт өнгөтэй. Сүүлд дан цагаан өнгөтэй хувилбар гарсан. Энэ нь 1998 оны Нагано-гийн өвлийн олимпд зориулж Snowlish дизайн гэсэнтэй холбоотой юм.
1998 оны 4 сард хэсэгчилсэн өөрчлөлт хийгдсэн ба үүгээр их гэрэл нь дотроо тусгаарлагчтай болж, бамперийн өнгө үндсэн их биеийн өнгөтэй адил болсон. Өнгөний хувьд даруухан өнгүүд голлох болсон. Мөн толь, урд нүүр, хойд гэрлийн дизайн, урд самбарын орчим, суудлуудын хувилбар өөрчлөгдсөн.
2-р үе (2001-2009 он)
2001 оны 5 сард гарсан ба 2.4 литрийн 2АZ-FE хөдөлгүүр тавигдаж нийт өргөн нь 1700 мм давж ангилал дээшилсэн. Ингэснээр Honda Odissey-н өрсөлдөгч болсон юм. Салоны хойд хэсэгт уужим зай гаргахын тулд нөөц дугуйг их биеийн дунд хэсэгт шилжүүлж байрлуулжээ.
Ингэснээр үндсэн суурь ч тэр чигтээ өөрчлөгдөж үүнийг дагалдаад Ipsum гэсэн жижиг бичгийг IPSUM гэж томоор бичих болсон гэдэг. 6 суудалтай тохилог загвар байсан бөгөөд 7 суудалтай загвар нь борлуулалт муу байснаас үйлдвэрлэлийг зогсоосон байна.
- 2003 оны 10 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж дотор гадаад дизайн өөрчлөгдсөн.
- 240е хувилбар хасагдсаны дээр хөдөлгүүрийн экологийн нөлөө, кузовын өнгө, шатахуун зарцуулалтыг сайжруулах зэргээр маш олон жижиг өөрчлөлт 6 жилийн турш хийгдсээр 2009 хүртэл үйлдвэрлэгдэн сүүлийн 3 жил дараалан борлуулалт унаж байсан, дээр нь 8 жил буюу нэлээн удаан хугацаанд үйлдвэрлэгдсэн зэргээс шалтгаалан IPSUM загварыг бүр мөсөн зогсоосон байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn