TOYOTA ISIS
2004 оны 9 сарын 28. Баруун зүүн тал нь тэгш хэмтэй бус бүхээгтэй, зүүн талын дунд баганыг бүтэн авагдахаар хийсэн онцлогтой загвар бөгөөд сарын дундаж борлуулалт 4000 ширхэг байсан. Олон нийт энэ загварыг Toyota Gaia-гийн үргэлжлэл гэж ярьдаг боловч Toyota-гийхан үүнийг үгүйсгэн ”энэ бол цоо шинэ загвар” хэмээн зарладаг.
Хөдөлгүүр нь 2.0 литрийн 1AZ-FSE (D4) шууд цацалттай болон 1.8 литрийн 1ZZ-FE энгийн бөгөөд урд хөтлөгчтэй болон 4WD. 2.0 литрийн хөдөлгүүрт Super CVT-i, 1.8 литрийн хөдөлгүүрт Super ECT 4 шатлалтай автомат хурдны хайрцаг, 2.0-той Platana хувилбарт 7 шатлалтай секвенциал автомат хурдны хайрцаг тавьсан.
Хэмжээний хувьд дунд хэмжээтэй ба Platana хувилбар нь өргөн нь 1710мм болсноор арай өргөн болсон. Жолоочийн хажуугийн суудлын талын урд хойд хаалгыг нээхэд багана байхгүй маш өргөн нээгддэг онцлогтой. Бас нэг онцлог зүйл нь урд талын зайн мэдрэгч бөгөөд энэ мэдрэгч нь рулийн эргэх өнцөгтэй холбогдон тойроод гарах боломжтой үед дуугардаггүй ба хэрэв тойрч багтахгүй үед урьдчилан мэдэрч дуут дохио өгдөг. Энэ систем нэмэлт захиалгаар хийгддэг.
- VSC систем 4WD загварт нэмэлтээр хийлгэх боломжтой ба урд хөтлөгчтэйд захиалах боломжгүй.
- 2005 оны 11 сард хорт утааны ялгаралтыг 75% бууруулжээ. G-BOOK ALPHA бүхий HDD навигацийн систем суурилуулж эхэлсэн ба Platana хувилбарт суурилсан дотор салоны тусгай өнгө болон 2 талын автомат гүйдэг хаалга бүхий дээд зэрэглэлийн Platana G-edition хувилбар гарчээ.
Isis Platana
- 2007 оны 5 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба урд бампер, номерын хүрээ, хойд гэрэл, хайлшин ободны дизайн өөрчлөгдөж илүү спорт төрхтэй болсон. 2.0-той Platana хувилбарт Toyota-гийн минивэнийн хувьд анх удаа руль дээрээс араа солигчийг(padlle shift) хийсэн. Мөн урд гэрэл прожектор хэлбэртэй болж бууруулагчтай салоны толь, хэт ягаан туяанаас хамгаалах салхины шилтэй болов.
- 2.0 Platana хувилбарт жолоочийн автомат суудал, автомат арын хаалга хийж, ионжуулагч бүхий U-selection хувилбар гарсан.
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах Isis
2008 оны 5 сард Platana хувилбарт суурилсан эзлэхүүнтэй харагдах Optitron meter хянах дэлгэц, 2 талын автомат гүйдэг хаалга зэргийг нэмсэн Platana Limited загвар гарчээ.
- 2009 оны 4 сард “L” хувилбарт суурилсан арьсан бүрээстэй руль суудал, дубэн оруулга бүхий L”G-Edition” хувилбар худалдаанд гарсан байна.
- 2009 оны 9 сард сайжруулалт хийсэн ба Toyota Wish-д тавьж байсан Valvematic систем бүхий 2ZR-FAE, 3ZR-FAE хөдөлгүүрүүдийг Isis-д тавьж эхэлсэн ба 1.8 литрийн хөдөлгүүрт нь Super CVT-i-ийг суурилуулах болсон.
- Энэ бүхний үр дүнд шатахуун зарцуулалт ангилалдаа хамгийн бага болж хорт утааны ялгаруулалтаар ч гэсэн экокар үнэлгээг авчээ. Зайны асаалтын систем, код бүхий чип түлхүүр, автомат хаалга түгжих систем зэргийг нэмж хийснээс гадна урд нүүр, эмблем зэрэг дизайны өөрчлөлтүүд хийгдсэн юм. Зарим хувилбарт их гэрлийн цайрыг утаан бууралттай болгож гадна өнгө ба салоны өнгөний сонголтыг нэмэгдүүлсэн.
Эх сурвалж: www.cardoctor.mn