HONDA ODYSSEY
1994 онд анхны загвар нь гарсан бөгөөд Honda-ийн family төрлийн машиныг тэргүүлж яваа загвар. Тухайн үед Honda нь зөвхөн седан болон купе загварын машин хийдэг байсан бөгөөд энэ төрөлд хожуу орсон юм.
Шинэ загвар гаргах зардлыг бууруулахын тулд Accord-ын суурийг ашигласан. Энэ загвар гарангуутаа алдаршсан төдийгүй Toyota Estima-ийн хамтаар минивэн Boom-ыг тэргүүлж чадсан билээ. Хойд Америкт Isuzu компани Odyssey-г Oasis нэрээр гэрээний дагуу гаргаж байсан.
Седан автомашины суурин дээр хийсэн тул седан шиг маневртай төдийгүй маш уужим зайтай болсон нь борлуулагдах гол шалтгаан байв. Шал нь доор байрлах учир бууж суухад амар болж хойд суудлын хаалга нь бусад минивэний адил уламжлалт гүйдэг хаалга биш нугасан хаалгатай байв.
- Анхнаасаа 3 эгнээ суудалтай бөгөөд 3 дахь суудлаа автоматаар эвхдэг зэрэг онцлогуудтай. Зарим хувилбарт нэмэлт тоноглолд ордог.
1-р үе RA1/2/3/4/5 (1994 - 1999 он)
Эхэндээ сард 4000 ширхэг борлуулагдаж байсан нь төсөөлснөөс илүү амжилт авчирч үйлдвэрлэлийн шинэ шугам нэмэхэд хүргэсэн юм. Тухайн үеийн минивэнд байгаагүй седан машины харьцаатай хэмжээ нь онцгой байсан. Араа шилжүүлэгчийг рулийн хажууд хийснээр 2 суудлын дундуур чөлөөтэй явах боломжтой болсон.
- Хөдөлгүүр нь F22B загварын 2.2 литрийн SOHC 4 цилиндртэй байсан бөгөөд хэсэгчилсэн өөрчлөлтийн дараа VTEC системтэй болжээ.
- Хурдны хайрцаг нь Prosmatic Type II 4 шатлалтай автомат. Жин арай хүнд байснаас хойд дифференциалын арааны харьцааг багасгаснаар тухайн эгшин дэх хөдөлгүүрийн эргэлт ердийнхийг бодвол арай их байсан юм.
Тийм ч учраас 2.2 литрийн хөдөлгүүр бүхий Honda-гийн машинууд дунд хөдөлгүүрийн эргэлт хэмжигч Tahometer байхгүй ганц загвар байжээ. Гэвч хагас жилийн дараа tahometer нь нэмэлт захиалгад орсон байна. B, S, L гэсэн 3 хувилбартай ба B нь 7 хүн, S, L нь 6 хүн суух суудалтай. 2-3 литрийн хөдөлгүүртэй автомашин дунд борлуулалтаараа байнга л тэргүүлдэг байсан Toyota Crown-ыг
- 1995 онд давж жилд 125590 ширхэг борлуулагдсан юм.Европт Honda Shutle гэсэн нэрээр гардаг.
2-р үе RA6/7/8/9(1999 - 2003 он)
1999 оны 12 сарын 2-нд загварын шинэчлэлт хийгдэж 2.3 литрийн хөдөлгүүртэй S, M, L хувилбарууд худалдаанд гарсан ба 2000 оны 1 сарын 21-нд 3.0 литрийн V6 хөдөлгүүр бүхий VG, VZ хувилбарууд гарчээ.
Эхний загвар нь маш их хит болсон тул дизайны шийдэл нь урьдын загварыг хадгалсан, явдлын хувьд спорт маягийн болжээ.
Хөдөлгүүр нь 2.3 литрийн F23A SOHC VTEC ба 3.0 литрийн J30A V6 VTEC. Хурдны хайрцаг нь 4 цилиндртэй хөдөлгүүрт 4 шаттай, 6 цилиндртэй загварт 5 шаттай автомат хурдны хайрцагтай юм. Хурдны хайрцгийн шилжүүлэгч нь рулийн хажуу байрлалаас хянах самбарт шилжсэн.
6 болон 7 суудалтай хувилбаруудтай. Хятад болон Австралид борлуулагдсан. Энэ загвар нь Америкт борлуулагдаагүй бөгөөд оронд нь япон доо Honda Lagreat гэдэг арай том загвар Odyssey нэрээр гарчээ.
3-р үе RB1/2 (2003 - 2008 он)
2003 оны 10 сарын 17-ны өдөр дараагийн шинэ загвар гарсан. Минивэн гэхэд харьцангуй нам шалтай болсноор нийт өндөр ч намсаж зогсоол гараашд тавихад тохиромжтой болсон. Нийт өндөр нь 1550 мм, 4WD нь 1570 мм. Өмнөх үеийг бодвол илүү спорт төрхтэй. ODYSSEY гэсэн бичиг нь Odyssey гэж бичигдэх болсон.
Хөдөлгүүр нь Accord зэрэг загваруудад тавигддаг 2.4 литрийн K24A DOHC i-VTEC 160 болон 200 м.х-тэй 2 хөдөлгүүртэй. V6 хөдөлгүүрийг тавихаа больсон. Энэ үеэс эхлэн 6 хүний 7 хүний суудалтай гэсэн ялгаа байхгүй болж бүгд 7 суудалтай болжээ.
Хурдны хайрцаг нь 4WD-д 5 шатлалтай автомат, урд хөтлөгчтэйд 7 шатлалтай CVT хурдны хайрцагтай. Урд гэрэл нь өнөөгийн бусад Honda-гийн адил нарийн болсон ба үнэтэй загваруудад цахилгаанаар онгойлгох арын хаалгатай. L хувилбарт автоматаар эвхэх 3-р эгнээний суудалтай болсон.
4-р үе RB3/4 (2008он - )
2008 оны 9 сарын 19-нд 4-р үеийн Odyssey-н вэб хуудас шинээр нээгдсэнээр шинэ Odyssey мэндэлжээ.
Арын логоны бичиг нь буцаад хуучин хэвэндээ орсон ба шинэ технологи гэгдэх хөдөлгөөний чиглэлд тогтвортой залахад туслах Motion Adaptive EPS систем суурилагдсан. Мөн “Загасан нүд“ хэмээх гарааш зэрэгт ороход туслах “Multi view camera system” тавигджээ.
2008 оны 10 сарын 16-аас борлуулалт эхэлсэн байна. Сарын дундаж борлуулалт 4000 ширхэг байв. Салоны доторх өндөр 1220мм хэвээрээ бөгөөд харин урт нь 60мм-ээр уртасжээ. 3-р эгнээний суудлын хөлийн зай уужуу болсон. Мөн 2-р эгнээний суудлын хаалга өргөн болсноор том онгойдог. Урд баганыг 30%-аар нарийн болгосноор харагдацыг нэмэгдүүлсэн. Суудал нь 2-3-2 гэсэн байрлалтай.
Тээшний хэсэгт нөөц дугуй бий бөгөөд анхны үеийн адил дугуй хагарсан үед хэрэглэх багаж нөхөөс байдаг. Мөн багаажны доод хэсэгт элдэв зүйл хийх савтай ба нийт жин өмнөх үеэс хөнгөн болжээ.
Хөдөлгүүрийн хувьд түрүү үеийн хөдөлгүүр хэвээрээ бөгөөд чадал нь бага зэрэг нэмэгдсэн. Хурдны хайрцаг нь урд хөтлөгчтэйд CVT, 4WD-загварт 5 шаттай автомат хурдны хайрцагтай.
4-р үе RB3/4 2008 он
Эх сурвалж: www.cardoctor.mn