35 ЖИЛИЙН ДАРАА ХОНДАГИЙН МАШИНУУД ЯМАР Ч ОСОЛД ОРОХГҮЙ
Америкийн Хонда компанийн Судалгаа & хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Frank Paluch: 2040 он гэхэд манай машинууд осол гаргахаа бүр мөсөн болино
Хонда компани бусад машин үйлдвэрлэгчдийн адил өөрсдийгөө “mobility company” гэж нэрлэх болсон. Энэ нь хэт боловсронгуй сонсогдож байгаа ч моторт завины мотор, хадуурын явдаг машин, мотоцикль, ачааны машин мөн этгээд тийрэлтэт онгоц зэргийг үйлдвэрлэж байгаагаас харвал тэд үнэхээр бүх хөдөлгөөнт зүйлсийг бүтээдэг Mobility company болж байгаа юм.
Хонда Америк компанийн захирал Frank Paluch - Авто инженерүүдийн нийгэмлэгийн олон улсын хурлын үеэр Хонда компани авто машины салбарын ирээдүйн 35 жилийг хэрхэн харж байгаа талаар илтгэл тавьсан юм. Энэ илтгэл үнэхээр амбицтай илтгэл болсон юм.
Одоогоос 35 жилийн өмнө буюу 70-аад оны үед BMW E30 буюу 3 цувралыг хараахан танилцуулаагүй байхад, General Motors компани J суурь бүтцийг хөгжүүлж дуусаж Cimarron загварт хувьсал хийж байхад, Chrysler-ийн K загварын машинууд гарч байх үед. Minivan гэдэг зүйл зөвхөн нэр томъёо байх төдийд, SUV гэдэг нэр загвар байхгүй оронд SAV эсвэл 4 хаалгатай coupe гэж ярьдаг байсан үед. “Hybrid” гэдэг зүйл дөнгөж судлагдаж байхад.
AMG брэнд Германы Affalterbach-д байрладаг жижигхэн уралдааны хэрэгслийн дэлгүүр байхад. Toyota Camry загвар дэлхийд сураг ч үгүй байхад, Elon Muskийг дөнгөж төрж байсан үеэс харьцуулахад одоо автомашины хөгжил үсрэнгүй хөгжилд хүрчээ.
Ирэх 35 жилийн хугацаанд Хонда-гийн машинууд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцдог болно. Ингэснээр дахиж хүний амь үрэгдэхгүй болно.
Frank Paluch харж байгаагаар ирэх 5 жилийн дотор энэ технологийг амьдралд эхнээс нь гүйцэлдүүлэх боломжтой. 2020 он гэхэд Хонда машинууд хоорондоо холбогдож ажилласнаар Хонда машины осолд орох магадлал 50% буурна.
10 жилийн дараа зам дээр явж байгаа бүх тээврийн хэрэгслүүд хоорондоо холбогдож ажиллана. Энэ дунд унадаг дугуй, мотоцикль, явган зорчигч хүртэл багтаж байна.
2040 он гэхэд Хондагийн хоорондоо холбогдсон тээврийн хэрэгслүүд ямар ч осол гаргахаа болино. 35 жилийн дараа Хондагийн машинууд хагас ухаалаг болж дэлхийн ухаалаг машинуудын эрин үеийг бий болгоно.
Тэрээр одоогийн машины ирээдүйг гэгээлэгээр харж байна. Одоо үед цахилгаан машин байгаль орчинд ээлтэй машин болж байгаа ч ирээдүйд устөрөгчийн түлштэй, нарны зайгаар хосолж ажилладаг машинууд хэрэглээнд нэвтэрнэ гэв.
Paluch ирээдүйн тухай ярихдаа машинууд байшингийн дээвэр дээр байх нарны цахилгаан эрчим хүчний системтэй зохицож ажиллах ба дээвэр дээр байх нарны хавтан, салхин сэнс зэргээс эрчим хүчийг өөртөө хуримтлуулж ашиглах талаар ярилаа. Үүний үр дүнд мэдээж экологид ямар ч хоргүй тээврийн хэрэгслийг унаж хөгжлийн шинэ төвшинд хүрэх аж.
Жинхэнэ асуудал бол бид энэ бүх ухаалаг, байгальд ээлтэй технологийн дэд бүтцийг яаж бий болгох вэ гэдэг байна. Засгийн газар байгаль орчинд ээлтэй шинэ технологийг дэмжиж хүмүүсийн хэрэглээнд оруулж чадах уу? Бид хүмүүсийг одоо хэрэглэж байгаа зүйлсээс нь шинэ ямар зүйлийг сэдэж солих шалтгаан гаргах вэ гэдэг асуудлууд тулгарч байна.
35 жилийн дотор олон сая машин зарагдах болно.
Одоогийн хэрэглэгчид маань спорт болон хагас ачаатай машинд дуртай байгаа зэрэг нь биднийг хөлгөө сольж цоо шинэ хөлөг дээр гаргахтай адил зүйл юм. Мэдээж техникийн талаас шийдэх хэдэн асуудлууд байгаа жишээ нь цаг агаар муудсан үед мэдрэгч хэсгүүдийн ажиллах байдал болон эдгээр шинэ техникийг ашиглах хууль эрх зүйн саад тотгор байгаа.
Гэхдээ бидэнд инженерүүд маань байгаа тэд шинэ юмс зохион бүтээдэг шүү дээ. Үлдсэн хугацаанд юу болохыг харах л үлдлээ.