HONDA CIVIC
7-р үе EU (2000 он-2005 он)
2000 оны 9 сарын 13-нд Civic загварын бүтэн шинэчлэлт явагдан 5 хаалгатай хувилбар нь EU кодоор, 4 хаалгатай хувилбар буюу Civic Ferio нь ES гэсэн кодоор гарах болсон юм. Хэчбак EU хувилбарын хянах самбарт рычагыг байрлуулж урд 2 суудлын хооронд тэгш зайтай болгосон нь минивэн загваруудтай адил суудлын хоорондуур гардаг болсон. Түүнээс гадна америкийн зах зээлд зориулан EM код, европын зах зээлд зориулан EP кодоор гаргаж байсан. 4 дахь удаагаа “Japan car of the year” шагналыг хүртсэн юм.
- 2000 оны 12 сарын 6-аас EP3 загварын TYPE R хувилбар Англид үйлдвэрлэгдэн японд импортлогдон худалдаалагдаж эхэлжээ.
- 2001 оны 12 сарын 13-аас Civic Ferio загварт суурилагдсан Civic Hybrid ES9 кодтой загвар худалдаанд гарсан бөгөөд тусгайлсан аэро кит, хайлшин обод зэрэг тоноглолтой байв.
- 2003 оны 9 сарын 18 өдөр хэсэгчилсэн шинэчлэгдсэн загвар гарсан ба үүгээр дотор салон, гадна талыг нилээн өөрчилсөн. 5 хаалгатай загварт Civic Ferio седанд XS гэсэн спорт хувилбар нэмэгдсэн ба 7 шатлал бүхий гараар шилжүүлэх боломжтой CVT автомат хурдны хайрцаг тавигдсан. Мөн энэ шинэчлэлээр D15B хувилбар байхгүй болж 1.7 литрийн 130 м.х-тэй VTEC хөдөлгүүр бүхий D17A хувилбар оронд нь гарчээ. XS-д 5 нүхтэй 16 инчийн спорт обод тавигдсан ба EU загварт анх удаа 4 дугуйн дискэн тоормоз суурилуулжээ. 7-р үеийн энэ загвар нь дэлхийн хэмжээнд өмнөх загварын адил бэст селлер болсон боловч японы дотоодод 2001 оноос Honda Fit загвар гарсны улмаас борлуулалт буурсан юм байна.
Европын хувилбар (2001 он-2005 он)
Японы загвартай адил 5 хаалгатай хэчбак загвар байсны зэрэгцээ 3 хаалгатай загвар байсан юм. Тэдгээр нь 1.4 болон 1.6 л, 2.0 литрийн хөдөлгүүрүүдтэй байсан. Мөн польш улс дахь Isuzu-ийн үйлдвэрээс 1.7 литрийн дизель хөдөлгүүрийг авч тавьж байсан.
Европт боломжийн үнээр зарагдаж байсан төдийгүй зөвхөн Англид гэхэд жилд 35000 ширхэг борлуулагдан 3 хаалгатай хэчбак дотроо толгой цохиж байжээ.
Type R нь японы хувилбаруудаас хөдөлгүүр явах ангиар ялгаатай ба LSD байхгүй юм. Суудал нь RECARO брэндийн биш олон тохируулгатай суудалтай байв. Үнэ боломжийн учир зарагдсан 3 хаалгатай загварын 1 нь энэхүү Type R байжээ.
8-р үе FD (2005 он-2011 он)
2005 оны 9 сарын 22-нд дараагийн шинэчлэгдсэн загвар гарчээ. Энэ удаад 5 хаалгатай 7-р үеийн загвар Fit загвартай төстэй болж борлуулалт муу байсан тул Японы дотоодын зах зээлд зөвхөн седан загвараар шинэчлэгдэн гарчээ. Үүний зэрэгцээ Ferio нэмэлт нэрийг хэрэглэхээ болив. Дан урд хөтлөгчтэй загварууд гарч 4WD загварын үйлдвэрлэл зогсчээ. Сарын дундаж борлуулалт 2500 ширхэг байсан ба үүнээс 500 ширхэг нь Hybrid хувилбар байсан.
Accord загвар дунд ангиллаас дээд дунд ангилалд шилжиж байгаатай холбогдон Civic загвар мөн дээшилж 1755 мм өргөнтэй болж дунд ангилалд орох болжээ. Мөн Канадад үйлдвэрлэж байсан Acura CSX загвар нь Civic-ийн хойд америкаас бусад газар үйлдвэрлэж байгаа загвартай ижил дизайнтай юм.
Хөдөлгүүр нь R18A кодтой 1.8 литрийн i-VTEC хөдөлгүүр бөгөөд оруулах 2 клапангийн 1 клапангийн ажиллагааг орой хааснаар D17A хөдөлгүүрээс бага шатахуун зарцуулдаг болгосон. Хянах дэлгэц дээр хурд хэмжигч, тахометр 2 тусдаа болж, 1.8 л-тай хөдөлгүүрт анх удаа 5 хурдтай CVT автомат хурдны хайрцаг тавьсан.
- 2006 оны 4 сараас Accord загварт тавьдаг K20A DOHC i-VTEC 2.0 литрийн хөдөлгүүр тавин руль дээрээс араа солих удирдлагатай S-matic 5 шатлалтай хурдны хайрцаг тавьжээ.
- 2006 оны 9 сарын 28. Сайжруулалт хийгдсэн ба 2.0GL хувилбарт хурд баригч, 1.8GL хувилбарт рулийн араа солигчийг стандартаар тавих болжээ.
- 2007 оны 3 сарын 28 өдөр 225 м.х-тэй K20A хөдөлгүүр, спорт явах анги бүхий Type R хувилбар гарсан ба түүхэндээ анх удаа 4 хаалгатай седан загвараар гарчээ.
- 2008 оны 9 сарын 5. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж 1.8GL, 2.0GL-д S package, Hybrid MX-д Stylish package хувилбарууд нэмэгдсэн. Урд бампер, нүүрийг илүү спорт төрхтэй болгон шинэ дизайн бүхий хойд гэрэл хийсэн. Мөн салонд чанар сайтай материалаар хийсэн суудал суурилуулжээ.
- 2010 онд Civic загвар японд үйлдвэрлэлээс хасагджээ.
9-р үе (2011 он-)
Хойд Америкийн загвар - 2011 онд гарах Civic-ийн загвар 2010 оны 12 сард хойд Америкийн олон улсын автомашины үзэсгэлэнд тавигдсан. Загваруудыг дотор нь Бензин, бага бензиний зарцуулалттай HF, Hybrid, Спорт Si, CNG гэсэн 5 том бүлэгт хуваан үйлдвэрлэсэн. Хэмжээний хувьд өмнөхтэй ойролцоо ба ялимгүй богино болсон. Салонд олон үйлдэлт мэдээллийн 5 инчийн дэлгэц тавигдан, бензин бага зарцуулах Eco Assist горим Si бүлэгээс бусдад тавигджээ. Мөн толгой хөлийн зай нэмэгдэж, нийт 160Вт 4/6 спийкер, дээд хувилбарт нийт 360Вт 7 спийкер бүхий USB оролт бүхий хөгжим тавигджээ.
- Бензин бүлгийн загварт 1.8 литрийн хөдөлгүүр автомат болон 5 шатлалтай механик хурдны хайрцаг тавигдсан ба автомат загвар нь 1 галлон бензинээр 28/39/32 миль газрыг туулдаг.
- Харин HF бүлгийн хувилбарууд мөн адил хөдөлгүүртэй боловч 1 галлон бензинээр 39-41 миль туулдаг.
- Хүчин чадал бүхий Si бүлгийнх 2.4 литрийн 201 м.х-тэй хөдөлгүүртэй ба 6 шатлалтай механик хурдны хайрцаг LSD дифференциалтай. Мөн 17 инчийн өргөн дугуй нэмэлт гэрэл, спорт тэнхлэг, хойд спойлер зэрэг олон нэмэлтүүдтэй юм.
- CNG бүлгийнх нь хөдөлгүүр бензийнийхтэй адил 1.8 литрийнх боловч газаар явдаг гэдгээр ялгаатай. Ажлын эзэлхүүний харьцаа 12.7 болж нэмэгдсэн.
Хятадын зах зээлд зориулан Dongfeng Honda үйлдвэрт үйлдвэрлэдэг. Харин Өмнөд Солонгос зориулан 3 хувилбар гаргадаг ба Японд үйлдвэрлэлийг явуулдаг.
Европын загвар (2012 оноос)
2011 оны 9 сарын 13-нд 5 хаалгатай загвар Франкфуртын авто шоуд нийтэд танилцуулагдсан юм. Өмнөх загварын бодлогыг баримталсан элегант харагдах загвар болж өгсөн. Өргөөшөө 10мм, өндрөөшөө 20 мм нэмэгджээ. Аэродинамикийн үзүүлэлтийг 10 хувиар сайжруулсан. Хойд гэрэл нь хойд спойлертэй нэгдсэн онцлог шинжтэй. Дизель хөдөлгүүртэй загварт гадны температураас хамааран нээгдэж хаагддаг урд радиаторын цахилгаан жалюзэн хаалттай болжээ. Шинэ төрлийн зай бага эзэлдэг тэнхлэг тавьснаар доторх зайг ч нэмэгдүүлсэн.
Салоны хувьд өмнөх загварыг хадгалсан, материалын чанарыг дээшлүүлэн замаас сонсогдох дууг багасгажээ. 1.4 болон 1.8 литрийн бензин хөдөлгүүр, 2.2 литрийн дизель гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй. 2012 оноос илүү бага эзлэхүүнтэй дизель хөдөлгүүр тавихаар төлөвлөж байгаа бөгөөд бүх хөдөлгүүрт 6 шатлалтай механик, харин 1.8 литрийн хөдөлгүүрт 5 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьжээ.