ЧАГТАН ГОЛ ЭВДЭРВЭЛ ЯАДАГ ВЭ?

Автомашин хотгор гүдгэр газраар явахад дифференциал мөн дээш доош хөдөлгөөнд ордог. Ийм хэлбэлзэх хөдөлгөөнд чагтан гол нь кардан голын эргэх хүчийг жигд дамжуулах үүргийг гүйцэтгэнэ.

Чагтан голын эвдрэлийн шинж тэмдгүүд.

  • Автомашины явдал дунд ялангуяа хурд авах үед чичиргээ мэдрэгдэх
  • Автомашины явдал дунд хяхтнах дуу гарах
  • Машин араандаа орсон ч хөдлөхгүй байх

Чагтан голыг засварлахад анхаарах зүйлс

  • Чагтан голыг солихдоо бусад холбоос эд ангийг соливол зохистой
  • Чагтан голыг техник үйлчилгээний мэргэжлийн газруудаар солиулж байгаарай. Давхар кардан голтой автомашин нь хоёр чагтан голтой байдаг бөгөөд техник үйлчилгээ хийж солихдоо хоёуланг нь солино.
  • Тээврийн хэрэгслийг өндөрлөхөд кардан голын өнцөг өөрчлөгдөж болзошгүй. Энэ нь кардан голд чичиргээ үүсгэж чагтан голыг хэт их элэгдлийг шалгаан нь болдог.