ДИФФЕРЕНЦИАЛ ДОТОР ЯГ ЮУ БОЛДОГ ВЭ?
Энэ бичлэгийг үзэхээс өмнө дифференциалын ажиллагааг тийм ч сайн ойлгодоггүй байж. Ерөнхийдөө гэдэг шиг кропноос ирсэн хүчийг тэнхлэгийн 2 дугуйнд дамжуулдаг гэдгийг л мэддэг байв. Харин өнөөдөр их азтай өдөр байж илүү дэлгэрэнгүй, сонирхолтойгоор судлах боломжтой болов.
Дээрх бичлэгийг дизель экспертээр алдаршсан Gail Banks - танилцуулж байгаа нь бас нэг төрлийн номын дууг ойроос сонсох боломжийг олголоо.
Видеоны хамгийн сонирхолтой нь дифференциалын тослогоо хурдны үзүүлэлтээс хувьсан өөрчлөгдөж байгааг харуулсан юм. Ингэж нэвт хараагүй бол дифференциал хэрхэн тослогдоод байгааг огт ойлгодоггүй байж ээ. Тос нь тогтмол л дотроо хөвж байдаг гэж ойлгодог байсан юм. Үнэхээр зохион бүтээгч инженерийн дархан ухааныг магтаж дуусахгүй юм байна.
Эх сурвалж: drivetribe.com