ДИФФЕРЕНЦИАЛ ЦООЖЛОГЧ ГЭЖ ЮУ ВЭ? (DIFFERENTIAL LOCK) №82

Дифференциал цоожлогчийг төвийн буюу тэнхлэг хоорондын, хатуу цоожлогчтой, LSD гэж 3 төрөл болгон ангилдаг бөгөөд эдгээр нь ажиллагааны хувьд адил төстэй боловч хийцээрээ ондоо юм.

Дифференциал цоожлогчийн тусламжтайгаар автомашины туулах чадвар сайжрах, бартаа саадыг туулах чадвар нэмэх юм. Гол үүрэг нь кардан голын эргэлтийг хоёр хагас голд дамжуулах үүрэгтэй юм.

Tөвийн дифференциал цоожлогч нь хурдны хайрцгаас эргэлтийг хойд урд тэнхлэгийн кардан голд дамжуулах үүрэгтэй ба дөрвөн  дугуйны газартай харьцах харьцаа хэвийн үед тэнхлэгүүдэд хүчийг 50/50 хувиар тэнцүү өгөх юм.

Автомашин эргэх үед төвийн дифференциалыг цоожлоогүй үед автомашин нь тэнхлэгүүдэд өгөх хүчийг 70/30%, 60/40%-аар өгснөөр автомашин хэвийн эргэлт хийх боломжтой болдог байна.

Аль нэг дугуй нь газартай харьцахгүй өрөөлдсөн үед төвийн дифференциал нь цоожлоогүй үед  сул байгаа дугуй буюу газартай харьцаагүй дугуйнд эргэлтийн хүчийг 0/100%-аар дамжуулдаг байна.

Иймээс зүтгэх хүчийг 2 тэнхлэгт ижил хүртээхийн тулд цоожлох шаардлагатай юм. Өөрөөр бас тэнхлэг хоорондын дифференциал цоожлогч гэж ч нэрлэдэг.

  • Давуу тал: Ашиглалтын хугацаа урт
  • Сул тал: Урд эсвэл хойд кардан гол эвдэрсэн үед автомашин хөдлөх боломжгүй болно.

Хатуу цоожлогчтой дифференциал

Редукторт  дифференциал дээр нэмж хэрэгтэй үед түгжих жижиг араа суулгаж өгсөн байдаг. Үүний гол давуу тал нь нэг тэнхлэгийн дугуйнуудад ямар ч үед хүчийг 50/50%-аар дамжуулдаг байна. Давуу тал нь өрөөлдсөн, аль нэг дугуй хэвгий газар дарагдсан тохиолдолд тухайн дарагдсан дугуй эргэлтийн ачаалал авч чаддаггүй нөхцөлд хүргэдэг бол, дээрх цоожлогчтой бол нэг тэнхлэгийн 2 дугуйнд ижил ачаалал очно.

  • Ашигтай тал: Урд кардан эсвэл хойд кардан гэмтсэн үед төвийн дифференциалаа түгжээд явж болдог.
  • Сул тал: Эргэх үед тэнхлэгийн хоёр дугуй ижил ачаалалтай байх тул үүнээс шалтгаалж эргэлт хийхэд гадна талын дугуй чирэгдэх, зууралдаж байгаа нь мэдэгддэг. Эдэлгээний хугацаа багатай, 30км/ц-аас дээш хурдалбал дифференциал эвдрэх аюултай.

Мөн жийп төрлийн автомашиныг дотор нь Part time буюу хоёр дугуйгаараа хөтөлж, шаардлагатай үед дөрвөн дугуйгаар хөтөлдөг ба  Full time-буюу байнгын дөрвөн дугуйгаараа хөтөлдөг гэж ангилдаг байна. Full time-тай автомашин нь энгийн болон өндөр хурдтай явах үед хойд урд тэнхлэгт очих хүчний харьцаа: урд 40%, хойно 60%-тай, өндөр даралтад ачаалалтай үед хойд урд тэнхлэг 50/50%-н ачаалалтай, төвийн цоожлогч залгасан үед мөн адил 50/50%, хойд цоожлогч залгасан үед 100%, урд цоожлогч залгасан үед 100%, өрөөлдсөн үед энгийн байхад ч 50/50%, төвийн дифференциал залгасан үед ч 50/50% ачаалалтай байдаг.

Манай оронд өргөн ашиглагддаг ТЛК 80, 100, 105 автомашинууд нь цахилгаанаар залгагдаж, салдаг дифференциалтай байдаг.

LSD (limited slip differential - Дугуйны хий эргэлтийг хязгаарлах дифференциал) нь ажиллагааны хувьд түгжигчтэй дифференциалтай ойролцоо ч хийцийн хувьд түгжих салгах ажиллагааг нь редуктор дотор нэмэлтээр муфт болон фердо диск холбоосоор хийж өгснөөрөө ялгаатай юм.

LSD нь жолооч ямар нэгэн дифференциал цоожлогчийн товч дарах шаардлагагүй буюу ийм дифференциалтай жолоочид мостоо түгжих гэсэн ойлголт байхгүй. LSD нь дотроо 3 төрөл байдаг ба 1way, 1.5way, 2way гэж ангилдаг ба хүчний хуваарилалт нь 20/80% эсвэл 50/50% хуваарилалттай гэж ангилдаг.

1way нь урдаа хөтлөгчтэй автомашинуудад ихэвчлэн хэрэглэдэг 1.5way бол жийпнүүд (SUV)-д ихэвчлэн тавьж өгсөн байдаг. Эдгээрийн ялгаа нь дотор муфт болон дамжуулалтаараа ялгаатай ба эргэлтийн дамжуулалтыг карданыг эргүүлэх хүчнээс хамааруулан дамжуулдаг тул ингэж 3 ангилдаг байна. 2way LSD дифференциалын хуваарилалт нь 50/50%-н харьцаатай зүтгүүлдэг байна.

  • Ашигтай тал: Авто спортын төрөлд өргөнөөр ашиглагддаг.
  • Сул тал: Засварлахад хүндрэлтэй, заавал зориулалтын тосыг нь хийнэ