КАРДАН ДАМЖУУЛГА ГЭЖ ЮУ ВЭ? №236

Кардан дамжуулга нь хурдны хайрцгаас гарах хөдөлгөх хүчийг хөтлөх дугуйнд ерөнхий дамжуулгаар дамжуулж байгаа дамжуулгыг кардан гол гэнэ. Кардан гол нь хөдөлгөх хүчийг дамжуулахдаа өнцгийн өөрчлөлтийн ямар ч байрлалд эргэлтийг жигд дамжуулах үүрэгтэй байдаг.

Бүтэц

Кардан дамжуулга нь кардан гол, нугасан холбоос, төвийн чиглүүлэгч гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнээс гадна хөдлөх үед мушгиралтыг зөөллөхийн тулд резинэн холбоосыг хийж өгдөг.

Кардан гол

Хурдны хайрцгаас ирэх хөдөлгөх хүчийг дамжуулахын тулд мушгих хүч, ачаалал даах шинж чанар сайтай, хөнгөн, өндөр эргэлтэд ажиллагаа алдагдахгүй байх чадвартай ган хоолой байдаг. Кардан гол нь хурдны хайрцаг, ерөнхий дамжуулга хоёрыг холбож тодорхой өнцөг үүсгэн байрладаг бөгөөд автомашины явалтын үед замын дэгэн догон нөхцөл байдлын улмаас эд ангиуд янз бүрийн чигт өөрчлөлт орох тул тэдгээрийн өнцөг, эд ангийн өөрчлөлтөөс хамааран гардан гол нь сунаж агшиж уртыг өөрчлөх горивт холбоостой байдаг.

Мөн хурдны хайрцгаас хөтлөх тэнхлэг хүртэлх зай урттай том оврын автомашинуудад кардан дамжуулгыг савлахаас сэргийлэн төвийн чиглүүлэгч хийж өгдөг. Ингэснээр кардан голын савалгаа, чичиргээг резинэн зөөлөвчийн туслалцаатай сарниулдаг байна. Улмаар эргэлтийн тэнцвэрийг хадгалахын тулд тэнцвэржүүлэгч хадаасыг гол дээр хийж өгдөг.

Элэгдэл, гэмтэл
  • Хурд авах болон D араанаас R араанд шилжүүлэхэд люк мэдрэгдэх
  • Жолоодлогын үед хяхтнах чимээ гарах
  • Жолоодлогын үед чичиргээ мэдрэгдэнэ
Нугасан холбоос

Кардан нугасан холбоос нь хурдны хайрцгаас хөтлөх тэнхлэгийн кардан голын өнцгийн өөрчлөлтийн үед эргэлтийн хүчийг жигд дамжуулах үүрэгтэй. Нугасан холбоос нь дээш доош хоёр тийш гулсах маягийн хөдөлгөөн хийдэг. Нугасан холбоос нь карданы сэрээ, уулзвар сэрээ чагтан холбоос савхан холхивч зэргээс бүрдэнэ.

Хөтлөх гол

Хөтлөх гол нь ерөнхий дамжуулгад шууд ирэх хөтлөх хүчийг хөтлөх дугуйнд дамжуулах бөгөөд хөтлөх голыг урдаа хөтлөгчтэй буюу үл хамаарах тэнхлэгтэй авто машинуудад өргөн хэрэглэдэг. Хөтлөх гол нь ерөнхий дамжуулгаас ирэх эргэлтийг дугуйнд дамжуулах тул ачаалалд тэсвэртэй, нягт сайтай, гангаар хийгдсэн байдаг.

Хөтлөх гол нь кардан дамжуулгатай ижил автомашиныг явж байх үед дугуйн дээш, доош болох дугуйн эргэх хөдөлгөөн тэнхлэг дагуух шилжилт хөдөлгөөнийг хангаж байхын тулд хоёр талд нь нугасан холбоосыг суулгасан байдаг.

Таван бул

Энэ холбоосыг дугуй талын холбоос болгон ашигладаг. Таван бул нь чиглүүлэгч ховилтой булны үүр, араа хэлбэрийн холбоос, зургаан ган бөмбөлөг, бөмбөлгийг тогтоодог тусгаарлагч зэргээс бүрдэнэ.

Гурван бул

Энэ хэлбэрийн холбоосыг ихэвчлэн дотор талд буюу дифференциал талд нь байрлуулдаг. Хүчийг таван бултай адил зарчмаар дамжуулна. Доторх нугасан холбоос нь дугуйны хөдөлгөөнөөр хөтлөх голын суналт агшилтыг хангаж өгч байдаг.