АВТОМАШИНЫ ЗУНЫ БЭЛТГЭЛ
Гадаа дулаарч урин дулаан цаг айлчлан ирж байна. Машин техникт ч гэсэн зуны халуун цаг агаар саад болох нь бий. Үүнээс сэргийлэх 8 зүйлсийг танд танилцуулж байна. Шалгаж, шаардлагатай бол солиулснаар аюулгүй, найдвартай байдлыг бий болгоорой.
1. ДУГУЙНЫ ХИЙГ ШАЛГААРАЙ
- Хийг сар болгон шалгах хэрэгтэй
- Цаг агаар нь хийн даралтад нөлөөлдөг
- 10 хэм хүйтрэхэд дугуйн даралт 1 psi-аар буурдаг
2. АККУМУЛЯТОР ШАЛГАХ
- Таны аккумулятор 3 жилийн настай бол шалгуулаад шаардлагатай бол солиулаарай
- Халуун цаг агаар аккумуляторын эдэлгээнд сөрөг нөлөөтэй
3. ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН ШАЛГАХ
- Нэмэхдээ зөвхөн өнгө дагуу, өмнө нь нэмсэн шингэнээ нэмээрэй
- Шингэнийг солихдоо заавал угаалгах хэрэгтэй
- 3 сар тутамд шингэний хэмжээг шалгаарай
4. ШИЛ АРЧИГЧ БОЛОН ШИНГЭНИЙГ ШАЛГААРАЙ
- Резин нь хатуурч, ан цав гарсан бол солих хэрэгтэй
- Муудсан шил арчигч үзэгдэх орчинг бууруулдаг
- Шил арчигч шингэн резиний эдэлгээнд эерэг нөлөөтэй байдаг. Түүний оронд ус ашиглахыг хориглоно.
5. РЕМЕНЬ БОЛОН ХООЛОЙГ ШАЛГАХ
- Хагарч цуурсан болон хэт зөөлөрсөн бол солих хэрэгтэй
- 7 жил ашигласан эсвэл 120000 км гүйлттэй бол эдгээр эд ангиудыг заавал шалгах хэрэгтэй.
- 10 жил ашигласан эсвэл 160000 км гүйлттэй бол эдгээр эд ангиудыг заавал солих хэрэгтэй.
6. КРОПНЫ ТОС ШАЛГАХ
- Зуны халуун нь кропны тосны шинж чанарт муугаар нөлөөлдөг
- Харахад бохирдолгүй, шатсан үнэргүй байх ёстой
- Хэрэв та машин чирсэн бол заавал шалгаж байгаарай
7. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС СОЛИХ
- Тогтмол солиулж байх хэрэгтэй
- Эрс тэс цаг агаарын нөхцөлд синтетик тос хэрэглэж байгаарай
- Хэрэглэгчийн гарын авлага болон инженерээс зөвлөгөө авах хэрэгтэй
8. ДУГУЙН ЭЛЭГДЛИЙГ ШАЛГАХ
- Элэгдсэн дугуйтай үед тэнхлэг тохиргоонд орох эсвэл шинэ дугуйгаар солих хэрэгтэй.
- Зуны дугуй нь эсэргүүцэл багатай тул бензинд хэмнэлттэй байдаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn