LAMBORGHINI-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ: ЦАХИЛГААН LAMBO-УУД АЙСУЙ

А: Та бага байхдаа өөрийн гэсэн машины компанитай болно гэж мөрөөддөг байсан уу?

Б: Би уралдааны халуун цэг дээр өсөж төрсөн. Надад Ferrari-ын уралдаан болоод Lamborghini-ын ирээдүйг шийдэх хүндтэй хариуцлага оногдсонд асар их талархаж өөрийгөө азтайд тооцож явдаг. 

А: Та анх яаж Ferrari-д ажиллаж эхэлсэн бэ?  

Б: Их энгийн л дээ. Би их сургуулиа төгсөөд Ferrari-руу өөрийнхөө мэдээллийг явуулсан. Дараа нь би ажилд орсон.  

А: Та уралдааны ертөнцөд байсан үе ээ санадаг уу?  

Б: Би амьдралынхаа 23 жилийг үүнд зориулсан. Миний хувьд энэ бол мартагдашгүй дурсамж. Ferrari үргэлж миний хувьд үнэ цэнэтэй байх болно. Formula 1 миний биеийн салшгүй нэг хэсэг мэт болсон. Гэсэн ч би Lamborghini дахь өөрийн дараагийн зорилт, ажлуудыг хийх л болно. Зүгээр л миний хувьд Ferrari болон уралдааны ертөнц үргэлж хадгалагдсаар байх боловч энэ нь би өөр бизнест хөл тавихгүй гэсэн үг биш юм.  

А: Уралдааны баг удирдах, машины компани удирдах хоёр юугаараа ялгаатай вэ?  

Б: Тэдний ирээдүйгээр төлөвлөх, харах байдал нь их өөр. Уралдаанд ногоон туг харсан л бол уралдаанаас шууд хасагддаг. Ямар ч өршөөл байхгүй. Түрүүлж чадаагүй л бол шууд ялагддаг. Харин бизнест тийм тодорхой дүрэм журам байдаггүй.  

А: Та спорт цахилгаан машин үйлдвэрлэх үү?  

Б: Цахилгаан? Үгүй.  

А: Тэгвэл цахилгаан Lamborghini?  

Б: Бид нар энэ талаар авч хэлэлцэж байгаа. Одоо ид эрэлт хэрэгцээ нь өсөөд байгаа шүү дээ. Энэ талаар 10 жилийн дараа л бодитой ажил хийх төлөвтэй байна.  

А: Өнөө үед хаа сайгүй л тансаг машинууд харагдах болж. Зах зээл ханасан байх гэж та бодож байна уу?  

Б: Бид үүнийг баттай хэлж мэдэхгүй.  

А: Бүх цаг үеийн таны хамгийн дуртай уралдаач хэн бэ?  

Б: Michael Schumacher. Түүний гүйцэтгэл, шинэлэг байдал нь гайхалтай. Тэр хэний ч хийгээгүй зүйлсийг хийж бусад нь түүнийг нь туршиж үздэг байсан.  

А: Танд хэрвээ боломж олдвол өөрөөр хийх байсан зүйл байгаа юу?  

Б: Надад ахиад өөрөөр хийх боломж олдсон ч би яаг л өмнөхтэйгөө адилхан замаар алхах байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам бид илүү хөгжиж өнгөрснөөсөө дэвшдэг. Lamborghini ч бас тэгэх болно.