ХЭВИЙН ПҮРШИЙГ ӨНДӨР ПҮРШЭЭР СОЛИХОД АНХААРАХ ЗҮЙЛ №81
Сүүлийн үед манайд автомашинаа өндөр болгон туулах чадварыг нэмэгдүүлэх нь ихэслээ. Ялангуяа жийп автомашинуудад илүү өндөр олон ороодос бүхий пүрш тавих нь элбэг болжээ.
Гэвч пүршээ сольсны дараа дагалдах гар болон, тэнхлэг тогтоох татуургуудын втулк резинээ солиулах нь ойр ойрхон болоод ирдэг. Энэ нь юунаас болоод байна гэвэл:
- Пүрш солих үед втулкудыг тааруулаагүйгээс
- Хэт өндөр пүршийг тусгай зориулалтын втулкны хамт солиогүйгээс
Нэгэнт өндөрлөөд ирэхээр тэнхлэгийн дээш доош явалт нэмэгдэн тодорхой зайнд хөдлөхөд зориулсан резин втулкны уян харимхай чанараас давсан мушгих хүч үйлчилж эхлэхээр урагдах язрах зэрэг үзэгдэл гардаг.
Нөгөөтээгүүр урьд нь байсан пүршинд тааруулан чангалсан татуургуудыг тэр чигт нь орхисноос болдог. Иймд пүрш сольж өндөрлөх үед дараах зөвлөгөөг дагаарай.
- Тэнхлэг, татуурга, тягуудын бэхэлгээг суллах
- Шинэ өндөр пүршийг хийсний дараа автомашинаа газар буулгах, эсвэл замтай лифттэй бол түүн дээрээ буулгана
- Кузовыг хөдөлгөж пүршнүүдийг тэнцвэрт байдалд оруулна.
- Ингэсний дараа ахиж өргөлгүйгээр газарт дугуйн дээрээ байгаа үед нь эхлээд сулласан тэнхлэг, татуурга, тягуудын бэхэлгээг сайтар чангалснаар дуусах юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn